Сибирьт 9500 га талбайг хамарсан 72 ойн түймрийн голомт шатаж байна гэж Оросын Онцгой байдлын яамны Сибирийн бүсийн төвөөс мэдээллээ.
Ийнхүү өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд ойн түймрийн талбай 1000 га талбайгаар нэмэгдсэн байна.
Красноярскын хязгаарт нөхцөл байдал хамгий хүнд байгаа аж. Учир нь тус бүс нутагт 16 ойн түймэр 5631 га талбайг хамраад буй гэнэ.
Мөн Буриадын БН улс, Томск, Эрхүү, мужуудад ойн түймэр дүрэлзсээр байгааг орон нутгийн эх сурвалжууд дамжууллаа.
Аврагчид болон гал сөнөөгчдийн шалмаг ажиллагааны хүчинд суурин газруудад аюул учраагүй байна.
Сибирьт дүрэлзэж байгаа гал түймрийн тухай ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 10 мянга гаруй га ой шатаж байна хэмээн мэдээлж байгаа ч GreenPeace Russia байгууллагынхан энэ нь маш их дарсан тоо гээд он гарсаар 70,000 км.кв талбай шатсан гэж мэдээлжээ.
Улаанбаатар хот утаатай байгаа нь эл түймрийн утаа үнэртэж байгаа аж. Энэ талаар бид Онцгой байдлын газраас тодруулахад Байгаль нуурын баруун эргээр ой шатаад утаа нь орж ирж байна. Ойрын өдрүүдэд их усархаг бороотой байгаа учраас уур манан байгаа гэж Ус цаг уураас хэллээ.
Эх сурвалж: ТАСС