Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд шинээр барьж, ашиглалтад оруулах жишиг эмнэлгийг 2019 он гэхэд хүлээлгэн өгөх талаар Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээлжээ.
Жишиг эмнэлэг долоогоос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий байх аж.
Жилд дунджаар 10 мянга гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47мянга гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.
Мөн оношлогоо, эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд эмнэлгийн барилгыг шинээр барих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэх, удирдлага, засаглалын шинэ арга барил нэвтрүүлэх зэрэг зөвхөн дэд бүтэц төдийгүй иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг талаар С.Ламбаа сайд онцолсон байна.
Дүүргийн жишиг эмнэлэг ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм.
Шинэ жишиг эмэнлэг барих газарт үндсэн таван объект байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлыг гүйцэтгэгчээр “Хангилцаг” ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд, ирэх есдүгээр сарын 15 гэхэд дуусган ажлаа хүлээлгэн өгөх юм.
Одоогийн байдлаар эмнэлгийн иж бүрэн барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлаад байна.
Энэхүү жишиг эмнэлэг байгуулахад АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын буцалтгүй тусламж нийт 31 сая ам.долларт багтаж ирэх 2019 он гэхэд дуусган хүлээлгэн өгөх аж.