Германы Ансбах хотын төвд байрлах нэгэн зоогийн газарт өчигдөр дэлбэрэлт болсон талаар Reuters дамжууллаа. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна.
Хотын даргын мэдээлж буйгаар зоогийн газарт тэсрэх бөмбөг дэлбэрсэн, санаатай үйлдсэн халдлага гэж мэдээллээ. Үүнтэй холбогдуулан хотын төвд хөл хорио тогтоон, өөр халдлага болохоос урьдчилан сэрэмжлэн цагдаагийн тусгай баг ажиллаж байгаа аж.
Сүүлийн 14 хоногийн хугацаанд Баруун Европт дөрвөн халдлага, Өмнөд Германд гурван халдлага боллоо.
Мюнхений халдлага
Энэ сарын 22-нд Германы Мюнхен хотын их дэлгүүрт зэвсэгт этгээд гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 35 хүн шархадсан хэрэг гарсан. Халдлага үйлдсэн этгээд 18 настай Герман-Иран гаралтай залуу байжээ. Тэрээр сэтгэцийн өвчтэй байсан бөгөөд тус халдлагыг жилийн өмнөөс төлөвлөсөн гэдэг нь тогтоогджээ.
Ройтлинген дэх халдлага
Өчигдөр /07.24/ тус улсын Ройтлинген хотод халдлага боллоо. Хүйтэн зэвсэг барьсан этгээд автобусны буудалд байсан нэгэн эмэгтэйгийн аминд хүрэв. Хотын цагдаагийн газраас мэдээлж буйгаар халдлага үйлдсэн этгээд Сири гаралтай бөгөөд Германд дүрвэгчийн статустай амьдарч байсан аж. Тэрээр автобусны зогсоолд байсан жирэмсэн эмэгтэйг урт хутгаар хутгалж хөнөөн, мөн хоёр хүнийг шархдуулжээ.
Мөн энэ сарын 18-нд Вурцбург хотод сүхээр зэвсэглэсэн 17 настай Афган дүрвэгч галт тэргэнд халдлага үйлдэж дөрвөн хүнийг шархдуулсан.
Эх сурвалж: Reuters