Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Орхон” голын гүүрний зорчих хэсэгт мотоциклтой зорчиж байсан Австралийн хоёр иргэн осолдсон хэрэг өчигдөр 17.15 цагт гарчээ.
Ослын газар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн дөрвөн алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Австрали улсын иргэн 39 настай, эмэгтэй Андриа Броснангийн аарцагны яс салсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж.
Өнөөдрийн байдлаар Австрали улсын иргэн Андриа Броснан Улаанбаатар хотод хүргэгдэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.