Энэ сарын 22-нд Германы Мюнхен хотын их дэлгүүрт зэвсэгт этгээд гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 35 хүн шархадсан хэрэг гарсан. Халдлага үйлдсэн этгээд 18 настай Герман-Иран гаралтай Али Довид Сонболи гэгч залуу байжээ.
Мэргэжилтнүүд Мюнхенд гарсан хэргийг хэт даврагчдын хараанд өртсөн сурагч хүүгийн үйлдсэн террорист халдлага хэмээн үзэж байв.
Гэвч түүний амьдарч байсан газрыг судалсны үр дүнд Али Сонболи хүмүүсийг үй олноор нь хөнөөх талаар судалж байсан нь тогтоогджээ. Мөн тэрээр 2011 оны долдугаар сарын 24-нд 80 гаруй хүний аминд Норвегийн алан хядагч Андерс Брейвикийн "шүтэн бишрэгч" байсан гэдгийг тогтоов. Мюнхен хотын халдлага мөн адил долдугаар сарын 22-нд болсон юм.
Түүнчлэн Мюнхенд халдлага үйлдсэн Али Сонболигийн гэрээс эрдэмтэн, судлаач Питер Лингмэний "Хүүхдүүд яагаад аллага үйлддэг вэ? Тэдний сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ" гэсэн ном олджээ.
Тэрээр тус номыг уншин, халдлага үйлдэгчдийн сэтгэл зүйг судалж байсан гэж таамаглаж байгаа юм. Түүнчлэн Али сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Сануулахад Фашизмыг дэмжигч, Исламын шашныг үзэн ядагч Андерс Беринг Брэйвик 2011 оны 7 дугаар сарын 22-нд Норвегийн Осло хотод д автомашин дэлбэлэн 8 хүний аминд хүрсэн. Үүний дараа Утоя аралд болж байсан социал демократ залуучуудын ээлжилт цугларалтад оролцож байсан хүмүүс рүү гал нээж, 77 хүний амийг хороосон юм.
Эх сурвалж: The Washington Post