Харшлын өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байна. Долоо, наймдугаар сард нарны болон ургамлын тоосны харшил хамгийн их идэвхэждэг. Дэлхий нийтээр ихсэж байгаа энэ өвчинд хүүхэд, өсвөр насныхан болон залуус хамгийн ихээр өртөж байна гэж мэргэжлийн эмч хэлэв. Энэ үед харшлаас хэрхэн сэргийлэх талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, профессор С.Мөнхбаярлах зөвлөж байна.
Ургамлын тоосны харшил эдгэрэхгүй, харин эмчлэгдэнэ. Харшил бол хүний биеийн дархлааны өөрчлөлт. Иймээс тухайн хүний биед үүссэн дархлааны өөрчлөлт хэдэн эм ууж, тос түрхсэнээр цоо эрүүл болохгүй. Ургамлын тоосны харшлаар нэгэнт өвчилбөл насан туршдаа харшилтай явна гэсэн үг. Харин харшлын эсрэг орчин үеийн эмийн эмчилгээ хийгээд эмнэл зүйн зовуурьгүй байлгаж, харшлаа намжааж болно. Дархлаа зүгшрүүлэх сайн эмчилгээ хийсэн тохиолдолд 10-15 жилээр намжих тохиолдлууд бий.
НАЙМДУГААР САР УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШЛЫН ОРГИЛ ҮЕ
Манайд ургамлын тоосны агаар дахь хэмжээ ихэсдэг гурван үе бий. Нэг нь тавдугаар сард ихэсдэг хус бургас зэрэг модны тоосжилтын оргил үе. Дараа нь үет ургамлын тоосжилтын үе зургаадугаар сарын 20-доос долоодугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Гурав дахь нь удаан, илүү хүчтэй тоосжилтын үе буюу шарилж, лууль, хамхуул, агь зэрэг ургамлын тоосжилтын үе юм.
Одоо өвслөг ургамал, үрт ургамлын тоосжилтын үе дуусаж, шарилж хог ургамлын үе эхэлж буй завсрын үе. Тийм учраас энэ үед хүмүүсийн зовуурь шинж тэмдэг харьцангуй намжмал байна. Наймдугаар сард шарилж, лууль зэрэг хог ургамлын тоосжилтын оргил үе эхэлнэ.
Ургамлын тоос нь тасалгаанд нарны гэрлийн хөндлөн тусгалд хумхын тоос харагддаг шиг нүдэнд үзэгдэхгүй жижиг юм. Гадаа агаарт тийм тоосжилт үүсдэг учир түүнээс бултах, зайлсхийх боломжгүй. Нүдэнд үл үзэгдэх ургамлын тоос амьсгалын замаар орж харшлын шинж тэмдгийг илрүүлдэг. Мөн нүдний салстад бууж нүдний харшил үүсгэх эх үндэс болно. Хамрын болон нүдний харшил зэрэг явагддаг нь ийм учиртай.
Аливаа өвчин шалтгаан, нөхцөл хоёулаа байвал өвчин үүсдэг. Шалтгаан дангаар байгаад өвчилдөггүй. Заавал нөхцөл бүрдэж байж өвчин үүснэ. Харшил үүсэхэд нөлөөлөх олон нөхцөл бий. Гол нөхцөл нь юу вэ гэвэл агаарын бохирдол, тухайн хүний удамшлын байдал. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулж байж өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Ганцхан ургамалтай тэмцээд төдийлөн үр дүн өгөхгүй.
ХАРШЛААР ХҮҮХЭД, ЗАЛУУС ХАМГИЙН ИХ ӨВЧИЛДӨГ
Ургамлын тоосны харшил хүүхэд, өсвөр насныхан, залууст ихэвчлэн тохиолдож байна. Ахмадууд ялангуяа 60-аас дээш насныханд харшил түгээмэл боловч өвчний шинж тэмдэг бүдэг явагддаг.
Ургамлын тоосны харшил нүд улайх, аргах, загатнах зэрэг нүдний зовууриар илэрч болно. Үүн дээр амьсгалын дээд замын шинж тэмдэг буюу хамар загатнах, битүүрэх, олон давтан найтаах, усан нус гоожих, цаашилбал тагнай загатнах, хоолой загатнах, чихэн дотор загатнах зовуурь гарч ирдэг.
Ийм зовууриуд зэрэг илэрч байвал харшил байх магадлалтай. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Эмчид үзүүлж Нэгдүгээрт, харшилтай эсэхээ тодруулна. Хоёрдугаарт, сорил тавиулж харшил нь юунаас үүссэнийг мэдэж авах юм. Үүний дараа яаж хамгаалах аргад суралцах ёстой.
УРГАМЛЫН ТООСЖИЛТООС ХАМГААЛАХ АРГА
Ямар ургамлаас харшилтайг мэдсэний дараа тэр ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддогийг мэдэх хэрэгтэй болно.
Түүнийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Жишээлбэл, шарилжийн тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил нь сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй.
- Амны хаалт зүүж болно. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглэдэг.
- Нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална.
- Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт, буржгар үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв.
- Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог. Тиймээс өглөөнөөс үдшийн бүрий хүртэл салхивчаа нээхгүй бол гэрт тоос орж ирэх нь бага байх юм.
- Тасалгааны эзлэхүүнд тохирсон HEPA филтертэй агаар шүүгчийг ашиглаж болно. Энэ нь тасалгааны агаарыг цэвэршүүлж гэрт харшлын шалтгаан үгүй болно.
- Хүмүүс зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт амарч байгалтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Бид чинь байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Байгал орчиндоо ойр байж байгальд тархсан төрөл бүрийн хоруу чанар багатай бактери халдварын зүйлстэй өөрийн биеэр учирч байх тусам харшлаас сэргийлдгийг мэдэхэд илүүдэхгүй байхаа.
Харшил Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл өвчин болжээ. Гадаадын орнуудад бол тухайн бүс нутагт ургамлын тоосжилт ямар түвшинд байгааг шинжилдэг станцууд иргэдэд болон эмч нарт тогтмол мэдээлж байдаг. Ийм үйлчилгээ үзүүлэх гар утасны аппликэйшн ч гаргажээ.
Жишээлбэл, Гар утсаараа АНУ-ын Техаст цаг агаарын мэдээ харахын зэрэгцээ нарны хэт ягаан туяаны болон ургамлын тоосжилтын индексийг мэдэх боломжтой болсон байна. Монголд ч ийм зүйлийг эхлүүлэх боломж бий.
НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯАНААС ЗУГТААРАЙ
Манай орны хувьд зун улиралд нарны туяаны идэвхжил өндөртэй байдаг учир нарны хэт ягаан туяаны харшил элбэг байна. Нарны туяа хүний биед хэд хэдэн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, арьсны эсүүдийг шууд гэмтээж нарны түлэгдэл үүсгэнэ. Үд дундын халуун наранд удаан байхад хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсны эсүүд хүчтэй цочрон гэмтэж улмаар цочмог үрэвсэл үүсгэдэг.
Үрэвслийн үед тэр хэсэгтээ халуун оргин улайх, хорсох, цэврүүтэх, цэврүү хагарч арьс хуурах шинжүүд илэрнэ. Нарны хэт ягаан туяаны өндөр идэвхжилээр арьсны эсүүд түлэгдэж гэмтэж байна гэсэн үг. Энэ бол харшил биш юм. Хоёр дахь хэлбэр нь, нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсны харшил үүснэ. Энэ үед дээрх цочмог үрэвслийнхээс өөр шинж тэмдэг илэрдэг. Наранд ил гарсан хэсэгт арьс улайж, биржийж тууралт гарч хүчтэй загатнана.
Энэ тууралт нь наранд түлэгдэхээс эмнэл зүйн шинж тэмдгээрээ эрс ялгаатай байдаг. Хүний арьсан дээр байгаа биеийн тос, саван, үнэртэн зэрэг зүйлийн үлдэгдэл нь хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд нэвчиж харшил гарах эрсдлийг ихэсгэж байна.Хэт ягаан туяаны харшил залуу хүмүүст, тэр дундаа эмзэг, нимгэн арьстай учир эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна. Гэхдээ 50-иас дээш насны эмэгтэйчүүд нарны хэт ягаан туяаны харшлаар өвчлөх нь бага. Мөн нарны туяаны нөлөөгөөр наранд цохиулах, арьсны хавдар үүсэх, арьсанд бор толбо нөсөө үрчлээ үүсэх зэргээр арьсны хөгшрөл явагдах нь бий.
ХЭТ ЯГААН ТУЯАНААС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?
Мэдрэгшсэн арьстай хүмүүс хэт ягаан туяа ялгаруулдаг цаг хугацаанд арьсаа аль болох наранд гаргахгүй байх нь зүйтэй. Манай оронд 4-9 дүгээр сард өдрийн 11-15 цагийн хооронд нарны хэт ягаан туяаны идэвхжил хамгийн өндөр.
Нарнаас А, В, С гэсэн гурван төрлийн хэт ягаан туяа ялгарна. Үүнээс С туяа азоны давхаргад бүрэн шүүгдэнэ. В туяаны 90 хувь нь шүүгддэг. Харин А туяа бол агаар мандалд шүүгдэхгүйгээр газрын хөрсөнд ирдэг. Тэгэхээр С, В туяа хортой нөлөөтэй. А туяа хортой үйлчлэл харьцангуй бага, харин ашигтай тал бий.
Хэт ягаан А туяаны нөлөөгөөр хүний арьсанд Д витамин нийлэгшиж хүүхдийн сульдаа өвчнөөс сэргийлдэг. Хэт ягаан туяанд мэдрэг хүн нарнаас хамгаалах аргыг хэрэглэж занших хэрэгтэй. Жишээлбэл,
- Тухайн хүний сүүдэр биеийн өндрийн хэмжээнээс богино болсон үед аль болох наранд гарахгүй байх. Үдийн наранд хүний сүүдэр богинохон болдог. Үүгээр баримжаалан хэт ягаан туяа илүү их ялгарч буй цаг хугацаанд наранд шарахгүй байх хэрэгтэй.
- Наранд арьс түлэгдэх үед эсвэл нарны харшил сэдэрсэн бол арьс халуу оргин загатнаж, улайж хорсох зовиур илрэх тул тухайн хэсгийг хүйтэн усаар 30 минутаас дээш хугацаагаар шавших,хүйтэн жин тавьж болно. Мөн мэргэжлийн эмчид үзүүлж, үрэвслийн эсрэг тохирох тос түрхэх ёстой. Үүнээс гадна харшлын эм ууж болно. Эмчилгээний үр дүнд арьсны харшил дарагдвал дахин тууралт гарахаас хамгаалах хэрэгтэй.
- Харшил гарын шуугаар гардаг бол ханцуйтай цамц, хүзүүгээр гардаг бол саравчтай малгай өмсөх болон шүхэр барих зэргээр хувцаслалтаа тохируулж болно.- Хэт ягаан туяаны шүүлттэй нарны шил зүүх, хэт ягаан туяаны хамгаалалттай энгэсэг биеийн тос хэрэглэж болно.
НАРНЫ ХАМГААЛАЛТТАЙ ТОСЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭ
SPF (sun protection factor) гэсэн товчлолтой нарнаас хамгаалах тос хэрэглэж болно. SPF-тэй тос Европын, Америкийн гэсэн хоёр стандарттай. Европын SPF-ийнх нь тоо бага буюу 30 хүртэл байдаг. Харин Америкийнх 50, 70 бүр 100 гэж байдаг. Тэгэхээр Америкийн SPF 40-тэй тос Европын 20-той тостой дүйцнэ. Ийм тосыг наранд гарахаас 30 минутын өмнө түрхэнэ.
Хүний арьсыг нарны хэт ягаан туяанд хэр их мэдрэг вэ гэдгээр нь дөрвөн төрөлд хуваадаг. Нимгэн улцгар, шар арьстай хүмүүс үд дундын наранд гараад 10-15 минут болоход л улайдаг боловч борлодоггүй. Энэ нь нарны туяанд их мэдрэг арьстай гэсэн үг. Харин бор арьстай хүмүүс нэг цаг өдрийн наранд байхад тэгтлээ улайхгүй мөртлөө амархан борлочихдог. Энэ байдлаас хамааран нарны туяанаас хамгаалах тосыг тохируулан хэрэглэх шаардлага гарна.
Жишээлбэл, наранд гараад хэдэн минутын дараа арьс улайж байгааг мэдсэнээр SPF-ийн арын тоогоор үржүүлж тухайн хүнд тос үйлчлэх хугацааг тодорхойлно. Жишээлбэл, наранд 10 минут болоход улайж байвал SPF20тостой бол 10-ыг 20-иор үржүүлнэ. Ингээд 200 минут үйлчилнэ гэсэн үг. Үүнийг 60 минутад хуваахад 3 цаг 20 минут л тухайн тос үйлчилнэ гэж ойлгож хэрэглэх нь зүйтэй. Эмзэг арьстай хүн SPF20-той тосыг өдөрт 2-3 удаа түрхэж байх шаардлагатай. Манайхан өглөө нэг удаа тосоо түрхэж гараад орой болтол яваад, “Тос хамгаалахгүй байна” гэж үздэг. Ийм тоснууд гоо сайхны барааны дэлгүүрүүдэд элбэг байдаг. Та өөрт тохирох гоо сайхны бүтээгдэхүүнээс нарнаас хамгаалах тосыг сонгон хэрэглэж болно.
Зун хүмүүс голын ус, бассейнд их ордог. Тэр үедээ хэт ягаан туяаны үйлчлэлд илүү өртдөг. Хэт ягаан туяа усны гадаргуу дээр тусахдаа хугарал үүсгэнэ. Хугарч байгаа туяа хүний арьсанд хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг нотолсон байна. Үүнийг мэддэг хүмүүс үд дундын наранд хэт ягаан туяаны идэвхжил өндөртэй үед гадаа ил бассейн, гол, нуур, далай, тэнгисийн усанд төдийлөн ордоггүй. Хэрэв усанд орох бол усанд зориулсан хэт ягаан туяаны хамгаалалттай, усанд уусаж алга болдоггүй тусгай тос хэрэглэж болох юм.