Хэдхэн цагийн өмнө Каир хотоос хөөрсөн, нарны эрчим хүчээр ажилладаг Solar Impulse 2 хөлөг дэлхийг тойрох их аяллаа дуусгахад ердөө 48 цаг үлдлээ. Өнгөрсөн 2015 оны гуравдугаар сард Абу Дабигаас хөөрсөн хөлгийн 17 дахь хийгээд эцсийн зогсоол нь Абу Даби юм.
Төслийг санаачлан, хэрэгжүүлэгч Бертнард Пиккард болон Андре Боршберг нар ийнхүү 48 цагийн дараа 35 мянган километр үргэлжилсэн дэлхийг тойрох аяллаа дуусгах гэж байна.
Ингэснээр зөвхөн нарны эрчим хүчээр ажилладаг онгоцоор дэлхийг тойрсон анхны хүмүүс болж, ийм онгоц дэлхийг бүтэн тойрсон анхны тохиолдол болох юм. Дусал шатахуун ашиглалгүй Атлантын далайг гаталсан тэд хэд хэдэн дээд амжилт тогтоогоод байна.
Одоо нар мандахыг хоёр удаа харах л үлдлээ.