Өнөөдөр өглөө болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр НМХГ-аас зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар товч мэдээлэл өгсний дараа Нийслэлийн Засаг дарга нийтийн эзэмшлийн зам талбайд бизнесийн зориулалтаар барилга барихыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийллээ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 27 барилга зөвшөөрөлгүй байна. Эдгээр барилгуудад зөрчлийг арилгуулах албан шаардлагыг өгч ажиллаж байна. Цаашид хууль тогтоомж зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гарц хааж барьсан хоёр барилгыг албадан буулгах, барилга эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна” гэдгийг хэллээ.
Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цаашид нийтийн эзэмшлийн зам талбай, ялангуяа сургууль, цэцэрлэгийн газраас сөөм газрыг ч бизнесийн зориулалтаар барилга барихаар ашиглахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үүнд холбогдох газрууд болон дүүргийн Засаг дарга нар маш өндөр хяналт тавин ажиллах хэрэгтэй" гэлээ.
Түүнчлэн тэрбээр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн засварыг яаралтай дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Тус хуралдаанаар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар мэдээлэл өгчээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон АСЕМ-ын уулзалтын үеэр Улаанбаатар хотын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан, нийслэлийн хэмжээнд ямар нэг онц ноцтой гэмт хэргийн зөрчил гараагүй гэлээ.
Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн 4137 дуудлага ирсэн. Зам тээврийн ослын улмаас 6 хүн нас барсан. Наадам болон АСЕМ-ийн уулзалтын хамгаалтад 720 шахам албан хаагч ажилласан. Хөдөө орон нутгаас мөн нэмэлт хүч авч ажилласны үр дүд АСЕМ-ын уулзалтын үеэр зам тээврийн осолтой холбоотой дуудлага Улаанбаатар хотод гараагүй” гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд гамшиг ослын 133 удаагийн дуудлага хүлээн авч ажилласны 97 нь объектын гал түймрийн дуудлага байсныг хэллээ.
Мөн ОХУ-ын Сибирь, Байгаль нуур орчим гарсан их хэмжээний түймрийн улмаас Улаанбаатар, Сэлэнгэ, Булган Дархан аймгуудад утаатай байсныг хэллээ. Түүнчлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тээврийн товчоодод мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан хяналтын цэг ажиллуулж, хяналт шалгалт, ариутгал хийх саналтай байгаагаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.