2016 он гарсаар эхний зургаан сарын байдлаар гэмт хэргийн улмаас 249 хүний амь нас хохирч, 1124 хүн гэмтжээ.
- Зургаан сарын хугацаанд хүнийг санаатай алах гэмт хэрэг 91,
- бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулах хэрэг 125 гарсан нь өмнөх онуудаас буурсан үзүүлэлт аж.
Эхний хагас жилд Монгол Улсын шүүх 3500 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 2636 хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Дээрх хэргийн улмаас нийт 2971 хүнийг гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулсан байна.
Хэдийгээр хянан шийдвэрлэсэн хэргийн тоо болон ял шийтгүүлэгчид буурсан хэдий ч онц хүнд гэмт хэргийн улмаас ял шийтгүүлж буй тоо өсөж байгаа нь анхаарал татаж байна гэдгийг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах онцолж байна.
Мөн анхаарал татаж буй бас нэг асуудал нь хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүний тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өссөн байна. Ял шийтгүүлсэн хүний тоо 9.1 хувиар, уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хүмүүсийн тоо өсчээ.
Эхний хагас жилд ял шийтгүүлэгчдийн 52.8 хувь нь 18-29 насныхан байна. Давхардсан тоогоор нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 71.7 хувь нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байгаа аж.