Гэмт хэргийн улмаас оны эхний хагас жилд 8.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 33254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21242 хэргийг шийдвэрлэжээ.
Шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 1209 хэргээр өссөн байна. Үүнд худалдах, худалдан авах, зээл, хамтран ажиллах гэрээний маргаан нэлээд өссөн нь нөлөөлжээ.
Харин Захиргааны хэргийн тоо мөн л өнгөрсөн оноос 5.1 хувиар өссөн байна. Захиргааны хэргийн тоо жилээс жилд өсөж байгаа нь иргэд төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн журмаар шийдвэрлүүлж, ашиг сонирхлоо сэргээлгэх эрх зүйн ухамсар, соёл дээшилж байгаагийн илрэл хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үзэж байна.