БНСУ-ын нэг хүнд ноогдох ДНБ нь 30 жилийн өмнө 100 ам.доллар хүрэхгүй байсан бол тус улс өнөөдөр дэлхийд эдийн засгийн хүчин чадлаараа эхний 15-д эрэмбэлэгдэж хөгжлийн загвар орон болж чадсан.
Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтөд том хувь нэмэр оруулж байгаа салбар бол аялал жуулчлал. Азийн Хавай гэгдэх Чэжү арал нь Солонгос улсын аялал жуулчлалын тэргүүлэх бүс юм. Солонгосын газар нутгийн хамгийн том арал бөгөөд цорын ганц бие даасан хотын статустай бүс.
Өмнөд Солонгосын Засгийн газар Чэжү арлыг аялал жуулчлалын бүс болгохоор шийдэж, арлын бүс нутагт 1950 оноос эхлэн томоохон бүтээн байгуулалтууд хийж эхэлжээ. Ийнхүү 1958 онд 100 хүний бүрэлдэхүүнтэй жуулчдын баг анх Чэжүд хөл тавьснаар анхны жуулчдаа хүлээн авсан юм.
Өмнөд Солонгосын эрх баригчид Чэжү арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг өвийг хослуулан амралт зугаалга, аялал жуулчлалын газар болгон хөгжүүлэв.
ЧЭЖҮ КАЗИНОГИЙН САЛБАРААС 1.25 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛДОГ
Чэжү арлын байгалийн үзэсгэлэнт тогтоц жуулчдыг хангалттай татаж чадахгүй байсан учир Өмнөд Солонгосын эрх баригчид казино гээчийг Чэжүд олноор нь байгуулжээ.
Чэжүд дахин дөрвөн казино ашиглалтад орвол 35 мянган хүн ажлын байртай болж, эхний гурван жилд улсын гадаад валютын сан 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Өмнөд Солонгос улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг 16 казино байдгийн найм нь Чэжү арал дээр байрладаг. Энэ ч утгаараа уртаашаа 73 километр, өргөөшөө 41 километр үргэлжлэх энэ арал аялал жуулчлалын онцгой бүс болжээ.
Уг нь манайхаар бол нэг жижгэвтэр сумынхтай дүйх газар нутагтай энэ арал өнөөдөр казиногийнхоо ачаар жуулчдыг хамгийн их татдаг, хамгийн их мөнгө эргэлддэг газруудын нэгд тооцогдож байна.
Тус улс өнгөрсөн онд казиногийн салбараараа дамжуулан 1.36 их наяд вон буюу 1.25 тэрбум ам.долларын орлого олжээ. Түүнээс гадна зөвхөн казинод тоглох гэж Өмнөд Солонгосыг зорих жуулчдын тоо өссөн байна.
Гэхдээ улсынх нь бодлогоор Солонгос хүн мөрийтэй тоглоом тоглох хориотой юм.
Үүний дараа тус улсын Засгийн газар казино байгуулахад хөрөнгө оруулах сонирхолтой гадны компаниудыг дэмжиж эхэлжээ. Америкийн Caesars Entertainment компани болон Индонезийн Lippo Group Чэжү аралд дахин КАЗИНОГИЙН ДӨРВӨН ТОМ ЦОГЦОЛБОР БАРИХаар төлөвлөж байна.
Хэрэв Чэжүд дахин дөрвөн казино ашиглалтад орвол 35 мянган хүн ажлын байртай болж, мөн эхний гурван жилд улсын гадаад валютын сан 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
Мөн мөрийтэй тоглоомын шинэ цогцолбор Хятадаас нэмж 2.5 сая жуулчинг татахад томоохон ач холбогдолтой гэж үзэж буй юм.
ЧЭЖҮ АРАЛ РУУ ЗОРЧИХОД ВИЗНИЙ ШААРДЛАГАГҮЙ
Дэлхийн аль ч улсаас Чэжү аралд нэвтрэхэд визний шаардлагагүй. Харин Чэжү арлаас Сөүл юмуу өөр хотууд руу явах тохиолдолд виза авах хэрэгтэй юм. Тус арал жилийн дөрвөн улирлын турш аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг. Тухайлбал жилд 50 гаруй соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг. Чэжү аралд ирж буй гадаадын жуулчдын 53 хувийг хятад жуулчид эзэлдэг байна.
Өнгөрсөн онд Өмнөд Солонгост Хятадын 6.5 сая жуулчин ирсэн бөгөөд тэдний ихэнх нь энэ үеэр мөн Чэжү аралд очжээ. Иймээс Өмнөдийн эрх баригчид Хятад жуулчдын сонирхолыг татах тууштай зорилготой байгаа аж.
Учир нь Хятад жуулчид аялахдаа гадаад орны брэндийн дэлгүүрүүдээр орох хамгийн их сонирхолтой байдаг бөгөөд бараа бүтээгдэхүүн худалдан авахад ихээхэн мөнгө зарцуулдаг.
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс мэдээлж буйгаар 2015 онд Хятадын жуулчид эх газрын хилийн чанадад нийт 215 тэрбум ам.доллар зарцуулсныг Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан тайланд дурджээ. Тодруулбал, 2014 онд 140 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан энэ тоо 53 хувиар өссөн байна.