Оросын усанд сэлэлтийн долоон тамирчин сэргээш хэрэглэсэн хэрэгтэй холбогдсон учир ирэх сард болох Риогийн олимпод оролцохыг FINA буюу Олон улсын усан спортын холбооноос хориглов.
Тодруулбал Юлия Ефимова, Владимир Морозов, Никита Лобинцев, Дарья Устинова, Михаил Довгалюк, Анастасия Крапивина болон Наталья Ловцова гэсэн долоон тамирчин олимпийн наадамд оролцох эрхгүй болж байна.
Түүнчлэн Олон улсын усан спортын холбооноос 2015 онд Казаньд явагдсан ДАШТ-нд оролцсон Оросын тамирчдын сэргээшийн шинжилгээг дахин хянан шалгах болсон тухайгаа мэдэгдлээ.
Сануулахад Олон улсын допингийн эсрэг агентлаг ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн олимпоос медаль хүртсэн зохион байгуулагч орны тамирчдыг допинг хэрэглэсэн эсэх талаар дахин шалгалт явуулсан билээ.
Дахин шалгалтаар Сочигийн олимпоос медаль авсан Оросын 33 тамирчнаас хамгийн багадаа 15 нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэсэн хариу гарсан байна. Оросын тамирчид 2013 оны Москвагийн дэлхийн хөнгөн атлетикийн аваргаас 2015 оны Казаны дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээн хүртэл 312 хуурамч шинжилгээ хийлгэсэн гэсэн мэдээлэл Олон улсын допингийн агентлагт байгаа аж.
Эх сурвалж: ВВС