Японы Сагамихара хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвд хутгатай этгээд халдаж, 19 хүний аминд хүрчээ. Мягмар гаригийн өглөө болсон энэ аймшигт хэргийн улмаас 45 хүн гэмтэж, тэдний 18 нь тун хүнд байгаа талаар цагдаагийн газраас мэдээллээ.
Энэ халдлагыг үйлдсэн этгээд нь 26 настай, эрэгтэй, Токио хотоос баруун өмнөд зүгт 40 километрийн зайд орших Цукуи Ямаюри асрамжийн төвд өмнө нь ажиллаж байсан аж.
Сэжигтэн халдлагын дараа өөрөө цагдаагийн газарт очиж хэргээ хүлээсэн бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдсэн нь тодорхойгүй байна.
2008 онд Токио хотын Акихабара дүүрэгт нэгэн этгээд ачааны тэрэгтэй худалдааны гудамж руу дайран орж, дараа нь хутга барин хүмүүс рүү халдсан хэрэг гарснаас хойш Японд ийм ноцтой халдлага гараагүй юм. Энэ хэргийн улмаас долоон хүн амиа алдаж байжээ.