Сибирийн ойн түймэр 700 га талбайгаар нэмэгджээ. Одоогоор Красноярскийн хязгаар, Буриад болон Эрхүү мужид 5,3 мянган га ой түймэрт автаад байна.
Нэг хоногийн дотор Баргужин, Кабань, Прибайкальск, Умард Байкалскийн зарим газруудад 1,8 га ойн түймрийг унтраагаад байгаа ч эдгээр нутаг дэвсгэрүүдэд түймэртэй хэвээр байна.
Долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар Красноярскийн хязгаарт 1740 га талбай шатаж байсан бол одоогийн байдлаар нэмэгдээд байна.
Забайкальск хязгаарын гал унтраах ажилд ой хамгаалагч, мужийн агаарын ойн хамгаалах төвийн гал сөнөөгчид гээд нийт 202 хүн гал унтраахаар ажиллаж байна.
Мөн Буриадад 452 хүн 50 техник хэрэгсэлтэйгээр түймэртэй тэмцэж байгаа ажээ.
Сибирийн ойн түймрийн утаа нийслэл Москва хот хүрээд байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар зөөлөн салхитай байгаа учраас долоо хоногийн турш утаатай байх магадлалтай гэж РИА "Новости" мэдээллээ.