Оросын нийслэлд өвөл өнгөрч, хавар эхлэн шавхай арилахад хотынхны дургүйг хүргэдэг нэг зүйл бол барилгын ажилчид төв замуудыг сэндийчээд хаячихдаг явдал. Эд бол хотын захирагч Сергей Собяниний хамгийн том төсөл болох 2018 он гэхэд 1.8 тэрбум ам.доллараар нэг сая ам метр талбайтай зам барих тэмцлийн дайчид юм. Түүнчлэн шинээр 70 метроны буудал ашиглалтад оруулж, Кремлийн ханан доторх хэрэггүй зочид буудлуудыг цэцэрлэгт хүрээлэн болгох төлөвлөгөө бий.
Хотыг сайжруулах ажлыг дэмжигч Максим Кац “Ийм бүтээн байгуулалтыг голдуу дайны дараа л хийдэг” гэв. Төвийг явган зорчигчдод таатай болгож, урт түгжрээг багасгах нь бидний зорилт гэж хотын дэд захирагч Максим Ликсутов ярилаа.
Тэрбээр “Бид Лондонтой бараг адил олон машинтай атлаа манай зам тэндхийн гуравны нэгтэй л тэнцэнэ. Асар их эрэлт үүссэн” хэмээв. Шинэ маягийн хот төлөвлөлт рүү чиглэх нь бууралтын үед ч том, урт хугацааны, өндөр өртөгтэй төсөлд дуртай хэвээр буй Оросын албаныхны санаанд нийцэж байгаа бололтой.
Энэ зун хотын төвийн 52 гудамжинд засвар эхэлсэн учир бүгд хаагдаж, замын хөдөлгөөнийг бүр ч гацаав. Москвагийн гол гудамж болох Тверийн өргөн чөлөө улаан шаргал машин, ухагчдын жагсаалыг хүлээн авахаар амралтын өдрүүдэд хаагдлаа.
Зуны салхи хотыг шороон манангаар бүрхэнэ. Энэ бүхэнд иргэд ингэж л байдаг юм гэсэн янзтай ханддаг. Оросын Forbes-т мэдээлснээр төсөлд хамрагдсан гудамжуудын 40 хувьд нь сүүлийн таван жилд засварын ажил хоёр удаа, 20 хувьд нь гурван удаа хийгдсэн гэнэ.
Үүнээс үүдсэн эмх замбараагүй байдлыг нийгмийн сүлжээгээр эсэргүүцэх, зөвлөлтийн үеийнх шиг шоглох явдал дэлгэрэв. Нэг шог дүрслэлд Собяниний оршуулгын дэргэд техник бөөгнөрч, ажилчид зүлэг тарих, гантиг хөшөөг шинэчлэх гэх мэтээр шарилыг хөдөлгөх аж. Хотын тээврийг хариуцдаг ноён Ликсутов “Төсөл дуусахаар үгээр дайрах нь намдана гэдэгт итгэлтэй байна. Хийсэн хойно байдал сайжрахыг хүмүүс ойлгоно” хэмээв.
Ноён Собянин бол Путиний ажлын албан дарга байсан, Сибирээс гаралтай түшмэл. Эхнэртээ тендер өгч, хэдэн тэрбумыг халаасалсан, 1992-2010 оны захирагч асан Лужковын дэргэд дэвшилт удирдагч гэдэг имиж бүрдүүлэх хүсэлтэй. Тэрбээр Путинийг эсэргүүцэгчдийн амыг таглахын тулд Зөвлөлтийн үеийн нурах шахсан барилгуудыг шинэчилж, авангард театруудыг ивээн тэтгэхийн зэрэгцээ шинэ үеийнхнээс сайд томилжээ.
Гэхдээ хот төлөвлөлт эрх мэдэлтнүүд болон шинэлэг үзэлтэй дизайнеруудыг хамтран ажиллахад хүргэж байна. Үр дүн нь тэр бүр сайн бус. Газар дээрх шугамыг метротой холбохын үр ашгийг тайлбарлах гэж ядаад Владимир Машкин хэмээх түшмэл нийтийн тээвэрт суудаггүйгээ хүлээн зөвшөөрөв. Тэрбээр “Би тусгай машин, жолоочтой” гэсэн юм. Үүний зэрэгцээ жилийн өмнөхөн засварлаж дууссан гудамжийг дахин барих тендер зарлахад иргэд шинэ гэрээ авахын тулд албаар муу юм хийдэг хэмээн шүүмжлэх аж.
Хотын шинэчлэлийг дэмждэг ноён Кац хэлэхдээ олонх орос авлигад дассан тул амьдрал нь сайжирвал өршөөхөд бэлэн байдаг гэж ярьсан юм. Тэрбээр “Хэрвээ хэн нэгэн завсраас нь идэж байгаа бол аймшгийн хонгил барьснаас сайхан зам бариад хулгайлсан нь дээр биз дээ” гэлээ.
Макс Седдон