АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан нам дотроо Хиллари Клинтонд ялагдал хүлээсэн Берни Сандерс намынхаа гишүүдэд хандан Хиллариг дэмжихийг уриаллаа.
АНУ-ын Ардчилсан намын их хурал Филаделфи мужид өчигдөр эхэлсэн юм. Тус хурлаар ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших Хиллари Клинтоны эрхийг баталгажуулах аж.
Ардчилсан намын их хурлын үеэр Берни Сандерс үг хэлсэн бөгөөд тэрээр "Хиллари Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох ёстой. Түүнд ямар ч өөрсөлдөгч байхгүй" гэжээ.
Түүнчлэн тэрээр Хиллари Клинтон улс орны өмнө тулгараад буй бодит асуудлуудыг ойлгон, эдийн засгийн болон нийгмийн тэгш бус байдалтай тэмцэж чадна гэв.
Намынхаа нөхөддөө хандан Хиллари Клинтоныг дэмжихийг уриаллаа.
Эх сурвалж: ВВС