Авлигатай тэмцэх газар долоон хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгажээ.
Шалгалтаар таван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, дөрвийг нь хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж.
Одоогоор эрүүгийн 43 хэрэгт мөрдөн байцаалт хийж байна.