Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 36 сум, Улаанбаатар хотын 4 дүүргээс галзуугийн эрсдэлд өртсөн 70 тохиолдол бүртгэгдсэн байна.
Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Галзуу өвчнөөр бог, бод мал, нохой, муур, гахай, гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг зэрлэг, хөхтөн амьтад өвчилнө.
Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг.
Монгол Улсад жил бүр галзуугийн эрсдэлд өртсөн 7000 гаруй тохиолдол бүртгэгддэг. 2015 онд гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд 3682 хүн уруулж, ноцуулан вакцинд хамрагдсан байна.
ХӨСҮТ-ийн галзуугийн эсрэг вакцины нөөц дууссан тул аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүсэлтээр Халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын нөөцөд хадгалагдаж буй галзуугийн эсрэг вакциныг яаралтай тохиолдолд нийлүүлж байна.
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
- Иргэд галзуу өвчний үүсгэгчийг тээгч амьтдад хазуулахаас сэргийлэх
- Өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээг авах
- Өөрийн мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгууллагын хяналтад байлгах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах
Хэрэв галзуу өвчний сэжигтэй амьтанд хазуулбал ямар арга хэмжээ авах вэ?
- Гэрийн нөхцөлд шархыг савантай усаар 5 минутын турш сайтар савандаж угаах, хэрэв тамедин зэрэг уусмал байвал тухайн уусмалаар шавшиж угаах
- Эмчид яаралтай хандах, эмнэлгийн нөхцөлд шарханд анхны цэгцлэлт хийлгэх
- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын байгууллагад мэдээлж, галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдах шаардлагатай.