Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн XXXI дэх наадмын бэлтгэл ажил дуусах шатандаа орж байна. Бразил улсад дэлхийн өнцөг бүрээс тамирчид, сэтгүүлчид болон хөгжөөн дэмжигчид цугларч байгаа аж.
Олимпийн тэмцээн уралдаанууд Рио-де-Жанейро хотын Деодоро, Барра, Копакабана, Маракана гэсэн дөрвөн газарт зохиогдох бөгөөд Маракана цэнгэлдэх хүрээлэн Олимпийн гол талбар нь болох юм.
Учир нь наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд нээлтийн ажиллагаанд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри тэргүүтэй 45 орны төр, засгийн тэргүүн оролцоно гэж зохион байгуулагчид мэдээллээ.
"Маракана" цэнгэлдэх хүрээлэнг 1950 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд зориулаган барьж байжээ. Тус цэнгэлдэх хүрээлэн одоогоор Бразилийн хамгийн том, Өмнөд Америкийн хэмжээнд хоёрдугаарт ордог цэнгэлдэх юм.
Нэгэн цагт хамгийн олон суудалтай байсан Маракана цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэлтийн ажил хийж, орчин үеийн өнгө төрх, техник технологиор хангажээ. Мөн 250 мянган суудлыг нь багасгаж, 79 мянга болгожээ.

МАРАКАНАД БРАЗИЛЧУУДЫН ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖ БИЙ
“Маракана” цэнгэлдэх хүрээлэн Бразилийн ард иргэдийн хувьд хэзээ ч мартагдашгүй дурсамжийг нь агуулдаг. Хөлбөмбөгийн эх орон Бразил орон 1950 онд нутагтаа дэлхийн аваргыг зохион байгуулсан. Хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Бразилийн шигшээ баг 200 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Уругвайн шигшээд хожигдож байсан түүхтэй.
Мөн 2014 онд нутагтаа болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд Германд 7:1-ээр бут ниргүүлэн, 80 мянган үзэгч нүдэндээ нулимстай харьж байв.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗАГВАР ӨМСӨГЧ МАРАКАНАГИЙН ТАЙЗНАА
Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны нууцаас задлахад домогт тамирчин Пеле Маракана цэнгэлдэх хүрээлэнд олимпийн бамбарыг асаана. Мөн дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч хэмээн үнэлэгддэг Жизель Бёндхен нээлтийн ёслолд оролцоно. Тэрээр зөвхөн оролцоод зогсохгүй дуучин Паоло Жобтой хамтран жазз дуу дуулна.
Жизел өнгөрсөн онд дахин загварын шоунуудад оролцож, тайзан дээгүүр алхахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч Жизель тун онцгой үйл явдалд зориулж өөрийн шийдвэрийг анхны буюу сүүлийн удаа өөрчлөхөөр шийджээ. Өдгөө 35 настай модель бүсгүй наймдугаар сарын 5-нд Рио-де-Жанейрод зохиогдох Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох нэр хүндтэй үүргийн төлөө ийнхүү шийдвэрээ өөрчилжээ.