Бразилд нисч очсон Австралийн баг Рио дахь олимпийн тосгонд нүүж орох боломжгүй гэжээ. Шалтгаан нь тэмцээн уралдаанд өндөр амжилт гаргах таатай нөхцөлийг бүрдүүлээгүй байсан аж.
Ариун цэврийн өрөөний ус нь бөглөрдөг, бохирын труба нь хөдөлгөөнтэй, цахилгааны кабел нь тусгаарлагч муу, үүдний довжоо нь гэрэлтүүлэггүй, булан бүр нь тоосорхог байсан гээд л олон зүйл тэдний санаанд нийцээгүй бололтой.
Австралийн төлөөлөгчдийн ахлагч Китти Чайллер “Өөр байр бэлдэхгүй бол манай багаас ийш нүүж орох хүн алга. Халаалт, цахилгаан, хий бүгд хэвийн бус байдалтай байна, энэ их проблем дунд бид хангалттай тайван байх боломжгүй” гэж хэлсэн байна.
Тэд ганцаараа эсэргүүцэж байгаа биш бололтой. Шинэ Зеланд болон Их Британийн төлөөлөгчид бас адилхан асуудалтай тулгарсан гэнэ.
Улс бүрээс нээлтэнд зогсох, тэмцээн уралдаанд түрүүлж орох улсууд нь Риод эхнээсээ очиж байгаа. Манай улсаас хамгийн анхлан боксын шигшээ баг маань нисчихээд байгаа.
Германы тамирчдаас завь болон усанд үсрэгчид өнөөдөр очих гэнэ. Тэд дээрх байдлыг сонсоод болгоомжилж байгаа аж, байраа сайн шалгаж авах гэнэ.
Өнгөрөгч бүтэн сайн өдөр үүдээ нээсэн олимпийн тосгон 200 мянган квадрат метр талбайг эзэлж байгаа ба тус бүр нь 17 давхар нийт 31 барилгаас бүрдэж байгаа аж. Хажуугаар нь цөөн тооны жижиг байшингууд бий гэнэ.
Олимпийн наадмын үеэр 4 долоо хоногийн турш 17950 тамирчин хуран чуулах ба тэд дээрх байшингуудын нийт 3604 байранд амьдарна.
Ийнхүү энэ удаагийн олимп сайн гэхээсээ илүү саар мэдээгээр эхлээд байна даа. Эхлээд зика вирусаас болж олон шилдэг тамирчин Риод очихоос татгалзсан бол дараа нь Оросын тамирчдын сэргээшийн асуудал бөөн хэл ам таталсан. Тэгвэл энэ удаад олимпийн тосгоны асуудал хөндөгдөөд эхэллээ.
Гэхдээ тэдний хувьд энэ бол байдаг л асуудал. 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнө иймэрхүү асуудал мөн гарч байсан ч тэмцээн болдгоороо болоод өнгөрсөн. Тэр үед гэхдээ хамгийн ноцтой байсан нь өндөр зарлага төлж байна хэмээн жагссан ард иргэдийн эсэргүүцэл байсан юм.
Эх сурвалж: www.faz.net