Орон даяар зохион байгуулж буй ”Тарваган тахал өвчнөөс сэргийлэх“ дархлаажуулалт маргааш дуусна.
Долдугаар сарын 18-наас эхэлсэн дархлаажуулалтаар Казакстан улсад үйлдвэрлэсэн тарваган тахлын EV омгийн амьд хуурай вакциныг хийж байгаа юм.
Дархлаажуулалтад хамрагдсанаар тарваган тахал өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд вакцин нь тарваган тахлын эсрэг идэвхтэй дархлааг тогтоож, нэг жилийн турш хадгалдаг. Давтан дархлаажуулалтыг 12 сарын дараа хийнэ.
Хэн хамрагдах шаардлагатай вэ?
Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн ам хамрагдах шаардлагатай. Үүнд:
- Малын эмч, малчид, тэмээ нядалдаг, малын түүхий эд боловсруулдаг, зөөвөрлөдөг, борлуулдаг хүмүүс,
- Тарваган тахлын голомтот нутагт геолог, хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг хүмүүс,
- Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид,
- Тарваган тахлын голомтот нутагт зорчигчид, аялагчид,
- Тарваган тахлын цэвэр өсгөвөр, туршилтын амьтад болон халдвартай, халдварын сэжигтэй материалтай ажиллагсад, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд орно.
Та харьяа Эрүүл мэндийн төвдөө очиж дархлаажуулалтдаа хамрагдах боломжтой.
Тарваган тахлын вакцины дараах хариу урвал багатай. Вакцин нь ерөнхий ба хэсэг газрын хариу урвал үзүүлэх боломжтой. Вакцин хийлгэсэн хүний биеийн онцлогоос шалтгаалан хариу урвалын эрч хүч өөр өөр байна. Хэсэг газрын хариу урвал вакцин хийлгэснээс 8-10 цагийн дараа эхэлж, 24-30 цагийн дараа (ховор тохиолдолд 48 цагийн дараа) бүрэн арилдаг. Вакцин хийлгэсэн хүмүүсийн нэг хувьд нь ерөнхий урвал илэрч болно. Энэ үед 37.60-38.50 хэм хүртэл халуурч болох ба вакцин хийлгэснээс хойш 1-2 хоногийн дотор илэрч, 1-3 хоногийн дараа арилна.
Хэн хийлгэж болохгүй вэ?
- Хурц халдварт болон халдварт бус євчний үед
- Сүрьеэгийн идэвхтэй үед
- Хэрх өвчний сэдэрсэн үе болон бусад холбогч эдийн өвчнүүдийн үед
- Зүрх судасны тогтолцооны өвчний үед
- Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны үед
- Бөөр, элэг, цөсний хүүдийний архаг ба хурц өвчлөлийн үед
- Дотоод шүүрлийн булчирхайн өвчний үед
- Хорт хавдрын үед
- Цусны хорт хавдар болон тунгалагийн тогтолцооны хорт хавдрын үед
- Анхдагч ба 2- догч дархлаа дутагдал,
- Стероидын гаралтай эмийн бэлдмэл хэрэглэж байгаа үед, хими болон туяа эмчилгээ хийлгэж байгаа үед
- Гуурсан хоолойн багтраа ба бусад харшлын өвчний үед
- Вакцин ба хүнсний бүтээгдэхүүнд анафилаксийн урвал үзүүлж байсан анамнезтай
- Арьсны дахих хандлагатай євчний үед
- 37 дээш хэм халуурсан үед
- Хүнд хэлбэрийн сульдаа ба 1 ба 2-р зэргийн тураал
- Мэдрэлийн тогтолцооны өвчний үед, үлдэгдэл нөлөөтэй тархи гавлын ясны гэмтлийн үед, уналт таталт өвчин, тархи усжих эмгэгийн үед
- Зургаан сар хүртэлх насны хүүхэд
- Жирэмсэн болон хөхүүл үед хийхгүй.
- Бусад эмтэй харилцан үйлчлэх байдал зэргийг анзаарах ёстой.
Антибиотик, сульфаниламид, иммуноглобулин нь вакцины үр дүнг сулруулдаг учир тахлын вакцин хийхээс 1-2 хоногийн өмнө, хийсний дараа 7 хоногийн турш эдгээр эмийн хэрэглэхгүй байвал зохино. Кортиокостероид, дархлаа сулруулах эмүүд дархлаажуулалтыг үр дүнгүй болгох боломжтой. Бусад төрлийн амьд вакцин ба тарваган тахлын вакцины хоорондын зай том хүнд нэг сараас доошгүй, хүүхдэд хоёр сараас доошгүй байна.