Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх наймдугаар сарын 9-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод айлчилж тус улсын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзахаар боллоо.
Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцны хэрэгтэй холбогдуулан Орос-Tуркийн харилцаа муудсанаас хойш хоёр улсын төрийн тэргүүн анх удаа уулзах гэж байгаа нь энэ юм.
Мөн энэ сарын 15-16-нд шилжих шөнө Туркийн Зэвсэгт хүчин доторх цэргийн бүлэглэл төрийн эргэлт хийхийг оролдсон билээ. Турк улсад үүсээд буй нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед тэрээр ОХУ-д айлчлах гэж байна.
Баруунтай харилцаа муудсан Эрдоган Оростой найзлах болсон шалтгаан нь юунд байгаа бол.
ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ТУХАЙ ОРОСУУД ТҮРҮҮЛЖ МЭДЖЭЭ
Цэргийн бүлэглэл Туркэд төрийн эргэлт хийх оролдлого хийсний дараа Орос, Туркийн харилцаа эрс сайжирсан юм.
Саудын Араб, АНЭУ зэрэг улс Туркт цэргийн эргэлт болох гэж байгааг мэдэж байсан ч Анкарад анхааруулаагүй.
Үүний шалтгаан нь Оросын Батлан хамгаалахын яамнаас цэргийн бүлэглэл төрийн эргэлт хийхээр төлөвлөж буй талаар хэдхэн цагийн өмнө мэдэж, Туркийн Үндэсний тагнуулын албад мэдээлэл өгсөнтэй холбоотой аж.
ОХУ-ын Батлан хамгаалахын яам Сири дэх “Хмеймим” агаарын цэргийн баазад байршуулсан иймэрхүү дохиог хүлээн авах чадвартай радио электрон системээрээ мэдээллийг авчээ. Босогчид Ерөнхийлөгч Эрдоган байрлаж байсан Мармарис дахь зочид буудал руу хөдөлж, Ерөнхийлөгчийг устгахаар төлөвлөсөн тухай яриа ч байсан аж.
Саудын Араб, АНЭУ зэрэг улс Туркт цэргийн эргэлт болох гэж байгааг аль эртнээс мэдэж байсан ч Анкарад анхааруулаагүй гэж Ираны Fars агентлагт бичсэн байна.
ОБАМА ГЮЛЕНИЙГ ТУРКЭД ШИЛЖҮҮЛЭН ӨГӨХГҮЙ ГЭВ
Исламын шашны номлогч, АНУ-д амьдарч байгаа Фетхуллах Гюленийг Туркийн талд шилжүүлж өгөхийг Эрдоган Америкийн эрх баригчдаас хүссэн.
Номлогч төрийн эргэлт хийхийг санаархаж, олон мянган цэргийг өдөөн турхирсан гэж Эрдоган үзэж байгаа юм. Туркэд Гюленийг ФЕТО буюу Fethullah Terrorist Organisation-ыг үүсгэн байгуулсан гэж үздэг байна.
Гэвч Обама Фетхуллах Гюлен төрийн эргэлт хийхийг санаархсан эсэх нь тодорхойгүй учир энэ асуудал дээр Турк улстай хамтран ажиллах болно гэжээ. Өөрөөр хэлбэл төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт Гюлен хамаатай гэдгийг батлах хангалттай баримт, нотолгоо хэрэгтэй гэсэн юм.
ТУРК НАТО-ГООС ХАСАГДАЖ МАГАДГҮЙ
Төрийн эргэлт хийх оролдлогын дараа Ерөнхийлөгч Эрдоган Зэвсэгт хүчин дотроо "их цэвэрлэгээ" явуулж эхэлсэн нь барууны эрх баригчдын санааг зовоож эхэллээ. Эрдоган Туркийн Дотоод хэргийн яам, Боловсролын яам, Үндэсний тагнуулын байгууллага, Шашны асуудал эрхэлсэн ерөнхий газар, Гэр бүл, нийгмийн бодлогын яам, Сангийн яам болон Эрчим хүчний яамнаас зэрэг байгууллагын 49 мянга орчим төрийн албан хаагчийг ажлаас нь халаад байна.
Эрдоган: Төрийн эргэлт хийх тушаал Пенсильваниас ирсэн гэдгийг бид мэдэж байна. Барууны удирдагчид юу гэж хэлэх нь надад сонин биш байна.
Үүнтэй холбогдуулан НАТО шуурхай хуралдан, Туркийг тус байгууллагын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Туркэд үүсээд буй нөхцөл байдалд бид анхаарал тавьж байгаа. "Их цэвэрлэгээ" үргэлжилсээр байвал Туркийг НАТО-гоос хасахаас өөр аргагүй" гэж хэллээ.
Турк улс 1952 онд НАТО-д гишүүнээр элссэн. Турк нь Сири, Ирак гэсэн улсууд ойролцоо оршдог нь "Исламын улс" зэрэг алан хядах байгууллагуудаас ирэх аюул заналхийллээс Европын орнуудыг хамгаалах чухал холбоотон байсан юм.
ЕХ-НЫ ГИШҮҮН БОЛОХ ТУРКИЙН МӨРӨӨДӨЛ ТАЛААР ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
Исламын шашинтай Турк улс Европын Холбоонд элсэх хүсэлтээ олон жилийн турш тууштай гаргаж байгаа ч тодорхой шалтгаануудын улмаас амжилт олохгүй байгаа юм. Тэгвэл Туркэд үүсээд буй нөхцөл байдал тус улсын ЕХ-нд гишүүнд болохыг боломжийг нь үгүй хийлээ.
Ерөнхийлөгч Эрдоган улс оронд гурван сарын онц байдал зарласан. Энэ нь хөл хорио тогтоох, иргэдийн гэрт, албан байгууллагад нэгжлэг хийх, жагсаал цуглаан хийхийг хориглох зэрэг эрхийг Ерөнхийлөгчид олгож байгаа юм.
ЕХ-ноос Эрдоган энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн мэдэгдлээ. Харин үүний хариуд Эрдоган France 24 агентлагт өгсөн ярилцлагадаа "Төрийн эргэлт хийх тушаал Пенсильваниас ирсэн гэдгийг бид мэдэж байна. Барууны удирдагчид юу гэж хэлэх нь надад сонин биш байна. Би тэднийг сонсох албагүй" гэж хэлжээ.
Эх сурвалж: The Telegraph, Reuters, InoSmi