Засгийн газрын бүтэцтэй зэрэгцэн агентлагууд ч хөдөлгөөнд орох нь тодорхой болсон. Шийдлийн Засгийн газар 29 агентлагтай ажиллаж байсан бол Мэргэжлийн Засгийн газар 27 агентлагтай ажиллахаар бүтцээ тодорхойлсон.
Тодруулбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль батлагдсанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим 13 яам, 15 сайдтай ажиллах болов. Ингэхдээ төрийн захиргааны байгууллагын бүтцэд тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлаг байхаар тусгасан юм.
Агентлагуудын хувьд Ерөнхий сайд, Шадар сайд болон тодорхой яамдад харьяалагдана. Ингэж хөдөлгөөнд орсон томоохон өөрчлөлтийн нэг нь Гааль, Татварын ерөнхий газрыг салгаж Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газруудыг дахин сэргээхээр болсон явдал юм.
Дээрх хоёр агентлаг нь Сангийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг болж ажиллана. Мөн Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Үндэсний хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлагийн газрыг байгуулахаар тусгаж, таван агентлагийн нэрийг сольж байгаа.
Шийдлийн Засгийн газрын үеэс хэл ам дагуулсаар ирсэн байгууллага бол Гааль, татварын ерөнхий газар гэж болно. Засаг солигдох бүрт энэ хоёр байгууллагыг салж, нийлүүлснээр төрийн ажил цалгардаж, түүнд ажиллаж буй төрийн албан хаагчдын ажлын байр тоглоом шиг өөрчлөгдөх болсон.
Экс Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн засгийн үед төсөв, хөрөнгө танах, хэмнэх зорилгоор дээрх хоёр байгууллагыг нэгтгэсэн. Тэгвэл жил гаруй хугацааны дараа дахиад энэ хоёр байгууллагыг салгахаар шийдэж орхив.
Энэ хоёр газрыг нэгтгэхээс өмнө татварын байгууллага системдээ 1700 гаруй албан хаагчтай, харин гаалийн байгууллага системдээ 1100 гаруй албан хаагчтай ажиллаж байв. Тухайн үед хоёр байгууллагыг нэгтгэхэд 300 орчим хүний ажлын байрны цомхтгох тооцоо гарч байсан. Тэгэхээр Гааль, татварын ерөнхий газрыг сэргээснээр албан хаагчдын ажлын байрны асуудал дахиад л сөхөгдөх болов уу.
ДӨРВӨН АГЕНТЛАГИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛНА
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаж, Үндэсний хөгжлийн газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон шинээр байгуулахаар болсон. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хэрэгжүүлэгч агентлагийн чиглэлээр байгуулах юм.
Үүний зэрэгцээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хүрээнд Биеийн тамир, спортын газар болон Соёл урлагийн газрыг байгуулахаар болж байгаа. Ингэснээр дээрх хоёр газар нь хэрэгжүүлэгч агентлаг болж байгаа юм.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН НЭРИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛГОВ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын нэрийг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар болгон өөрчилж байгаа. Энэ газар нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болж өөрчлөгдөх юм.
Хүүхдийн төлөө үндэсний газрын нэрийг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилж, хүүхэд төдийгүй залуусын хөгжил боловсролын асуудлыг хариуцуулахаар болсон. Залуусын боловсрол болоод нийгмийн асуудлууд нэлээд орхигддог тул үүнийг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт харьяалуулах нь зүйтэй гэдэг саналыг УИХ дахь МАН-ын залуу гишүүд гаргаснаар дэмжигдсэн.
Тус газрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тодорхойлсон байна. Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг Гадаадын иргэн, харьяатын газар болгон нэрийг нь өөрчилж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгаад байгаа.
Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчилж, Барилга, хот байгуулалтын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг болгохоор болсон. Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчлөхөөр тусгаж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагдах хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгасан байна.
ЗУРГААН АГЕНТЛАГИЙГ НЭГТГЭНЭ
Газрын тосны ерөнхий газар болон Ашигт малтмалын газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар болгож Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа болгосон. Энэ газар нь тохируулагч агентлагийн статустай ажиллах юм. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газар болон Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэл, оюуны өмчийн газар болгон нэгтгэж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байлгах юм.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн халамж, үйлчилгээний газрыг нэгтгэн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар болгон байгуулна. Ингэснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тодорхойлжээ.
ТАВАН АГЕНТЛАГ ТАТАН БУУГДАНА
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталснаар Тахарын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хөрөнгө оруулалтын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн, халамж үйлчилгээний газар гэсэн таван агентлагийг татан буулгаж буй.
Эдгээр агентлагийг татан буулгаснаар олон зуун төрийн албан хаагч ажлын байргүй болох сөрөг талтайг хүмүүс шүүмжилж байгаа. Тухайлбал, Тахарын алба гэхэд 600 гаруй албан хаагчтай. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 700 гаруй алба хаагчтай ажиллахаар төлөвлөсөн байдаг.
Тус албыг татан буулгаснаар гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг нь цагдаагийн байгууллагад шилжиж байна. Хэдийгээр энэ асуудлыг цагдаагийн байгууллага хариуцах ч гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдалд нөлөөлөх байдлыг таслан зогсоох хүч сулрах магадлалтай хэмээн мэргэжлийн байгууллагын удирдлагууд үзэж байгаа.
Д. Гэрэл