МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үлдсэн дөрвөн сайдыг тодруулна гэсэн хүлээлт өчигдөр байсан ч хуралдсангүй. Ямартай ч Ерөнхий сайд болон МАН-ын удирдлагууд өмнө нь дэвшүүлсэн дөрвөн хүнээ дахиж зүтгүүлэхгүй нь тодорхой болсон гэнэ.
Энэ нь мэдээж АТГ-аас ирүүлсэн бичиг болоод олон нийтийн зүгээс өгч буй шүүмжлэл, хандлагатай ч холбоотой байх. Уг нь МАН-ын удирдлагууд Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмонг дахин зүтгүүлж, үлдсэн гурвыг нь үлдээнэ гэх яриа байсан ч шийдвэрээ өөрчилсөн бололтой.
Хэдийгээр Удирдах зөвлөл хуралдаагүй ч дөрвөн сайдын суудалд хэн хэнийг шинээр дэвшүүлэх тухай яриа нам дотор нь идэвхтэй өрнөж байгаа аж. Намын удирдлагуудын хувьд нарийн бичгийн дарга нараа нэр дэвшүүлэхээр ярилцаж буй гэсэн мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.
Тухайлбал, Эрчим хүчний сайдад Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Т.Гантулга, Барилга, хот байгуулалтын сайдад Д. Амарбаясгалан яригдаж байгаа сурагтай. Дөрвөн сайдын нэрийг УИХ-д шуурхай оруулж ирэх үүрэг авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ долоо хоногт багтан өргөн барих болов уу.
Д.Цэцэг