БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан “Хөрш орнуудын шүүх болон хууль сахиулах байгууллагын дээд түвшний уулзалт”-д Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг оролцжээ.
Тэрээр Монгол Улсын хууль сахиулах байгууллага, Монгол Улсад хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл түүнчлэн БНХАУ, БНХАУ-ын ЗЗОБ Макао, Хонгкогтой хэрэгжүүлж буй эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа зэрэг асуудлаар илтгэл танилцуулсан байна. Тус хуралд БНХАУ, Индонези, Шри-Ланк, БНСУ, Бангладеш, Камбож, Мьянмар, Вьетнам, Тайланд зэрэг есөн орны Дээд шүүх, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллагын дээд төвшний удирдлагууд оролцжээ.
Монгол Улс Ялтан шилжүүлэх тухай Европын Конвенцид 2015 онд нэгдэн орж өнөөгийн байдлаар нийт 20 улстай 28 гэрээ, хэлэлцээр байгуулснаас ялтан шилжүүлэх гэрээ есөн улстай, эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг 17 улстай байгуулсан билээ.
Хонгконгтой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг Захиргааны онцгой бүс Хонгконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”, Макаотой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг Захиргааны онцгой бүс Макаогийн засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг Захиргааны онцгой бүс Макаогийн засгийн газар хоорондын хэлэлцээр”, “ Иргэний болон худалдааны асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг Захиргааны онцгой бүс Макаогийн засгийн газар хоорондын хэлэлцээр”- ийг байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
Б.Заяа