Зун цагт зарим урлагийнхны хувьд амралтын үе байдаг. Тэгвэл энэ зуныг амралтгүй өнгөрүүлж буй хүмүүс бол киночид юм. Ирэх намар үзэгчиддээ цоо шинэ дэлгэцийн бүтээлээр бэлэг барихаар тэд завгүй ажиллаж байна. Тиймээс кино уран бүтээлчдийн сонин сайхнаас хүргэе.
ГОВИЙН ДОМОГ” АМИЛНА
Хөвсгөлийн их тайга хүн зоны сайхан сэтгэлийн тухай өгүүлэх “Содура” киног бүтээж байсан багийнхан дараагийн уран бүтээлдээ шамдан оржээ. Энэ удаа тэд “Говийн домог” нэртэй уран бүтээл дээр ажиллаж байна. Хуурын эгшиг, Галбын говийн гайхамшигт байгалийн сайхныг үзэгч танд харуулахаар говь нутгийн зүг хүлгийн жолоо залжээ.
Энэ кино нь домгийн хэмээх тодотголтой. Энэ ч үүднээс зураачдын уран чадварыг ихэд шаардсан бүтээл болж буй юм. “Говийн домог” киноны гол болон туслах дүр нийлээд 100 хол давжээ. Одоогийн байдлаар кинонд хэрэглэх 200 орчим хувцас хэрэглэлийг урласан байна. Энэ удаад “Говийн домог” кино төслийн багийнхан нүүр хувиргалтын бүх хэрэглэлийг дэлхийн кино урлагийн жишиг түвшинд хүргэж чаджээ.
НАЙРУУЛАГЧ Ж.СЭНГЭДОРЖИЙН КИНО БАГ ДЭЭД МОНГОЛЧУУДЫГ ЗОРИЛОО
Найруулагч Ж.Сэнгэдоржийн кино багийнхан өчигдөр урд хөршийг зорилоо. Тэд энэ удаа түүхэн бүтээл дээр ажиллаж байна. Хөх нуур мужид аж төрдөг түүхэндээ Хавт Хасарын удам хэмээн нэрлэгддэг Дээд монголчуудын нутагт очиж зураг авалт хийхээр болжээ.
Ерөнхийдөө тэдний бүтээл тухайн үндэсний зан заншил, аж амьдрал, хүсэл тэмүүллийг харуулах юм. Найруулагч Ж.Сэнгэдоржийн өмнө нь бүтээсэн “Босуул” бүтээл кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Харин энэ удаа найруулагч маань түүхэн кино бүтээнэ гэсэн мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн бололтой.
“ХУВЬСАЛ” УЯНГЫН КИНО БҮТЭЭЖ БАЙНА
“Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч” гээд инээдмийн киногоор танигдсан найруулагч Д.Галбаяр энэ удаа драмын төрлийн кинон дээр ажиллаж байна. “Хувьсал” продакшны уран бүтээлчидтэй хамтран шинэхэн киноны зураг авалтаа эхлүүлжээ.
Киноны зохиолчоор тус продакшны жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар ажилласан бол гол дүрд гавьяат жүжигчин У.Уранчимэг тоглож байна. Найруулагч Д.Галбаяр “Би өмнө нь дандаа инээдмийн кино бүтээж байлаа. Харин энэ миний анхны уянгын драмын бүтээл. Зохиолын хувьд их өвөрмөц бүтээл болсон. Бусад бүх мэдээллийг одоогоор нууцалж байна” гэсэн юм.
“ГЭРЛЭН ДОХИО” АСНА “
ТВ коктейль” хамтлагийн бүтээж буй “Гэрлэн дохио” олон ангит киноны зураг авалт үргэлжилж байна. “Хүлэгү” студитэй хамтарсан энэхүү бүтээл нь ирэх намраас “Боловсрол суваг” телевизээр гарах юм. Тус кино багт хамтлагийн залуусаас гадна жүжигчин Т.Бархүү, Б.Хулан, П.Шүүдэрцэцэг нар тогложээ.
Энэхүү бүтээл нь 40 ангитай ажээ. Харин “Мөрөөдлийн театр”-ынхан энэ удаа “Одод болох хүслэн” нэртэй инээдмийн кино хийж байна. Уг инээдмийн киноны зураг авалт ид өрнөж байна. Энэ мэтчилэн Монголын кино урлагийн салбарт камерын дуран унтрах завгүй ажил ид буцалж байна. Ирэх намар олон бүтээлээр бидэнтэй уулзах нь дамжиггүй юм.
Т.Сайхан