GoGo мэдээний агентлаг илтгэлийг бүрэн эхээр нь, Монгол дуу оруулалттайгаар 19:00 цагаас та бүхэнд хүргэнэ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд 300 гаруй залуус урилгаар оролцож байгаа билээ.

Илтгэлийн тайзнаа Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-н дарга Б.Баярсайхан нар гарч ирлээ.
Илтгэлийг Эдийн засагч Р.Амаржаргал модератор хийж явуулна. Р.Амаржаргал:
Хөрөнгө оруулалтын банкны 10 жилийн ой тохиож байгаатай холбоотой олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь энэ юм.
Энэхүү үйл ажиллагааг Bloomberg телевиз болон GoGo.mn сайт шууд дамжуулан, хамтран ажиллаж байгаа. Та бүхэнд баярлалаа.

Түүний намтраас
Хятадын үйлдвэрлэгчдийг далайн чанадын худалдан авагчидтай холбох зорилгоор 1999 онд байгуулагдсан Алибаба группын сайт өнөөдөр дэлхийн хамгийн том худалдааны сайт болсон.
Оймсноос эхлээд онгоц хүртэлх эсэн бусын юм зардаг энэ группийн Таобаба сайт хэрэглэгчиддээ сансрын аялал санал болгож эхэлжээ.
Энэ сайтыг барууныхан төдий л сайн мэддэггүй байсан юм. 2007 оноос эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлынхаа төвд оруулж эхэлсэн гэдэг. Ингээд энэ хачирхалтай компани Амазон, Ибей зэрэг томоохон сайтуудыг ардаа орхиж, хамгийн их ашиг олдог интернет худалдаачин болжээ.
Харин энэ оны гуравдугаар сард Хятадын групп компани өөрсдийгөө дэлхийн жинхэнэ аварга болгохоор зэхэж, Нэгдсэн улсын биржид IPO гаргана гэдгээ зарласан. Гэхдээ яг хэзээ, ямар үнээр, ямар валютаар гэдгээ мэдэгдээгүй юм.
Англи хэлний багшаас Хятадын тэргүүн баян хүртэл
Өдгөө 49 настай Жек Ма буюу Ма Юн Хятадын Жөжян мужийн Ханжоу хотод төржээ. Тэрээр Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч.
Жөжян мужийн их сургуулийг 1988 онд Англи хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн Ма сургуульдаа Англи хэлний багшаар ажиллаж байгаад 1995 онд Хятадын анхны интернетэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ.
1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм.
Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлжээ. Өнөөдөр түүний удирддаг групп есөн үндсэн салбар нэгжид хуваагдаж байна. Эдгээр нь,
1.Алибаба цэг ком- Alibaba.com
2. Таобао Арилжааны төв- Taobao Marketplace
3. Тималл- Tmall
4. ИТао- eTao
5. Алибаба үүлэн тооцоолол- Alibaba Cloud Computing
6. Жухуасуан- Juhuasuan
7. 1688 цэг ком- 1688.com
8. Али Експресс цэг ком AliExpress.com
9. АлиПей- Alipay
2012 оны 11 дүгээр сард Алибаба цахим ертөнцөд нийт нэг их наяд юаны наймаа хийж, Ма “Их наяд юаны тайж” гэдэг алдар хүртжээ.
2012 Жек Магийн амжилтад хэрхэн хүрсэн тухай “Хөх мөрний матар” гэдэг баримтат кино дэлгэцнээ гарсан.

Жэк Ма: Та бүхэнтэй солилцох гэсэн зарим санаа бий. Бизнес хэрхэн эрхлэх вэ талаар ихэвчлэн ярина.
Би 15-20 минутын турш ярина. Дараа нь асуултанд чинь хариулъя.
Тэнэг асуулт гэж байхгүй шүү. Асуух гэж бодсон бүх зүйлээ надаас асууж болно. Би яриад эхэлчихээрээ зогсоно гэж байдаггүй муу зуршилтай. Би Bонголд хоёр дахь удаагаа ирж байна. Гурван жилийн өмнө нэг удаа ирж байсан. Гуравхан жилийн дотор Bонгол улс хурдацтай хөгжсөн байна.
Өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, хамгийн том хоёр зах зээлийн яг дунд оршдог гэдгээрээ онцлогтой. Би хөх толботой төрсөн. Та бүхэн бас хөх толботой төрсөн. Ийм толботой төрдөг хүмүүс дэлхий нийтээрээ 1,3 тэрбум байдаг.

Манай аав надад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй. Нэг л зүйл дээр гүнзгийрүүлэн судалж, сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Маш олон залуус суралцах чадвар өндөртэй байдаг. Тэд ямар ч хичээлийг сонгон суралцаж болно.
Суралцах тусам илүү зүйлийг сурах чадвартай болдог.
Суралцах тусам илүү зүйлийг сурах чадвартай болдог. Олон зүйлийг сурч болох юм байна. Бага зэрэг зүйлийг энд тэндээс сураад мэдлэгийнхээ санг баяжуулаад явдаг. Би маш олон зүйлийг сонирхдог. Миний давуу тал бол сониуч зан. Энэ зан надад өдий түвшинд хүрэхэд тусалсан. Тиймээс сониуч зантай бай. Бүх зүйлийг сонирхож бай.
Сониуч байна гэдэг танд юм сурах боломж байна гэсэн үг. Тиймээс намайг ийм ч юм мэдэх юм, ямар олон зүйл мэддэг юм бэ гэж шагшин гайхширдаг. Би тийм мундаг хүн биш. Би олон удаа шалгалтандаа унаж муу дүн авч байсан. Харин олон удаа бүдэрч байсан өнгөрсөн амьдралаасаа хүн бүтэлгүйтдэг юм байна. Энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдэгтээ эвлэрсэн. Хүн заавал чамд туслах албагүй. Чи өөрөө өөртөө л тусална. Өөртөө туслахын тулд сурах, дэвжих хэрэгтэй.
Би тийм агуу хүн биш. Миний хамгийн том давуу тал бол чадварлаг багийг бүрдүүлж чадсан. Намайг төрөх үед технологийн хөгжил тийм сайн байгаагүй.
Мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга.
Бид өндөр технологийн компанитай болъё гэж бодсон. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана гэж бодсон. Технологийг мэдэхийг хүсдэггүй, айдаг хүн олон. Би олон инженерээс бүтсэн багийг бүрдүүлсэн. Богино хугацаанд амжилт гаргаж байгаадаа сэтгэл дүүрэн байсан. Ийм учир үүгээрээ дамжуулж хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж бодсон. Дэлхийн хүн амын 70-80 хувь нь өндөр технологид дургүй. Харин технологийг ашиглаад үр дүнд хүрэх юм байна гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн. Тийм хүмүүс бол миний ирээдүйн үйлчлүүлэгчид юм гэж ойлгодог.
Бизнесээ эхлүүлэхдээ мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга. Миний нэгдүгээрт тавьдаг хүмүүс бол хэрэглэгчид. Хоёр дахь нь манай компанийн ажилчид. Хамгийн сүүлд хөрөнгө оруулагчид ордог. Энэ бол миний бизнест баримталдаг философи.
30 жилийн өмнө би том компаниудыг, амжилттай хүмүүсийг үзэн яддаг байсан. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байсан. Тэд миний дайсан мэт санагддаг байлаа. Зарим хүн ресторан, зочид буудал нээж, бага ч гэсэн хэмжээгээр амжилтанд хүрээд явж байдаг. Тэгэхээр би эхлээд хандлагаа өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүн дотроос боломжийг гаргах хэрэгтэй.
Монголын залууст, ер нь бүх залууст сэтгэл дундуур гонсгор байдаг, бууж өгдөг. Бид энэ үедээ шинэ дэлхий, шинэ ертөнц нээлттэй байгааг бодох хэрэгтэй. Хуучин бид хэвлэмэл сонин уншдаг байсан. Манай аав сонин тэгж бичсэн байна лээ, радиогоор тэгж ярьдаг гэж ярьдаг байсан. Тэдэндээ итгэдэг. Гэтэл бид өнөөдөр маш олон эх сурвалжаас мэдээлэл авч байна. Өнөөгийн үе интернэтэд байгаа бүх зүйлд итгэдэг. Тэгэхээр дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байгаа учир би ямар азгүй юм бэ гэж бодохынхоо оронд би яаж өөрчлөгдөх вэ гэж бодох хэрэгтэй.
Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүний дотроос боломжийг олж харах хэрэгтэй. Юун талаар хүмүүс гомдоллоод байна, тэрийг нь боломж болгож өгье гэж бодох хэрэгтэй.
Би азгүй, би бүтэлгүй хүн гэж бодоод байдаг. Гэтэл намайг энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж боддог байх. Билл гейтстэй уулзаж байсан гэж.
Гэтэл тийм биш. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс байгаагаа үнэлж чаддаг, эерэг хандлагатай байдаг. Байнга гомдоллож байдаг хүмүүс амжилтанд хүрэх нь юу л бол доо.
Энэ дэлхийд оюун санааны коэффицент, сэтгэл хөдлөлийн коэффицент гэж чухал зүйлс байдаг.
Хайрын коэффицент гэж бас бий. Хүмүүсийг хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй. Хүмүүс рүү инээмсэглэ. Тэгвэл тэд хариу инээмсэглэнэ. Хүмүүсийг хайрлавал тэд таныг хайрлана. Өрсөлдөгчөө ч бас хайрлавал тэд ч таныг хайрлана. Энэ гурван коэффицентийг байнга бодож, салшгүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
Би тийм амжилттай биш, би онц сурдаг биш. Гэхдээ надад эрүүл чийрэг бие байна, залуу нас байна гэж бод. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой. Би заавал улстөрч болох албагүй. Би маш өндөр амжилттай хүн болох ч албагүй. Маш их мөнгө олохыг заавал эрмэлзэх хэрэггүй. Гэхдээ гэр бүл, өөрийгөө болгох хэмжээний мөнгө олж байгаа бол байгаадаа талархаж байх хэрэгтэй.
Хүмүүс намайг их мөнгөтэй, баян гэж боддог. Гэхдээ би энэ мөнгө нь хүмүүс надад итгэсэн учир надад ирсэн гэдгийг бодож, энэ мөнгийг би бусдынх гэж боддог.
Ухаантай хүн юу хүсч байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Чамд юу байна, юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ салгаж ойлгодог болох хэрэгтэй.
Залуус санаагаа бодонгуутаа бизнесээ эхлүүлэх цаг болоогүй байжээ гэж боддог. Заавал том компанид орох гэж, сайн даргатай болох гэж хичээх хэрэггүй. Мэдээж сайн боссоос их зүйл сурч, үлгэр дуурайл болно.
Яаж өсөн дэвжих вэ гэж байнга бодох хэрэгтэй. Дөнгөж гуч гарсан идэр насандаа байгаа та бүхний өмнө ирээдүй бүхэлдээ байна.
Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно.
Ертөнц ийм хурдан хөгжиж байгааг ойлгож, түүнээс боломжийг эрэлхийлж амьдрах ёстой
Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш.
Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.
Ирээдүйдээ ямар байх вэ гэдэг дээр хүн бүхэнд тодорхой томьёог хэлж өгч чадахгүй. Гэхдээ технологийн хөгжил урагшилж байна, энэ дэмжлэгтэйгээр амжилтууд олон гарч байна. Мэдээж тоног төхөөрөмж, ухаалаг машинууд олноор бүтээгдэж байна. Хэдэн жилийн өмнө бид интернэт гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Гэтэл одоо бол цахилгаан эрчим хүчтэй адил байдаг л зүйл болчихлоо.
Ертөнц ийм хурдан хөгжиж байгааг ойлгож, түүнээс боломжийг эрэлхийлж амьдрах ёстой. Технологийн дэвшил 30 жил болж байж гардаг. Эхний 10 жилд судалгаа явдаг, дараагийн 20 жилд боловсруулж, дараа нь ашиглаж эхэлдэг.
Интернэт хөгжөөд дөнгөж 20, 30 жил л болж байна. Энэ технологи улам хөгжиж, дэвшилтэт хэлбэртээ орж байна. Улам ашиглахад дөхөм болж байна. Технологийн дэвшил сайн, муу талтай.
Сайн тал нь хүмүүсийг ахиж, дэвшихийг шаардаж байна. Интернэтийн технологийн ашиглалтын үе буюу гурав дахь дээр нь явж байна. Өнөөгийн дэлхий дээр технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж амьдрах вэ гэдгийг хүн бүр бодож байна. Сөрөг тал нь байгаль дэлхийд маш их ачаалал ирж байна.
Глобальчлал хүчирхэг эдийн засагтай орнуудыг л дэмжиж ирлээ. Харин интернэт бол гараагаа эхэлж байгаа бүхнийг дэмжиж өгдөг нээлт юм. Ийм сайхан үед бид амьдарч байна. Та бүхэн ийм сайхан, энэ их баялагтай оронд эзэн болж төрсөн. Тиймээс тархиа сайн ажиллуулах хэрэгтэй. Энэ боломжуудыг өөрсдөдөө хэрхэн эерэгээр наалдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Бие бялдраараа бус оюун ухаанаараа өөрийгөө дасгалжуулж, өөрийгөө цэнэглэж чадвал амжилтанд хүрч чадна гэдгийг хэлмээр байна.
Анхаарал хандуулсанд баярлалааа.

АСУУЛТ, ХАРИУЛТ
-Та Монголд бизнес эрхлэх байсан бол ямар бизнес эрхлэх байсан бэ? Монголд ямар салбарыг түлхүү хөгжүүлвэл зүгээр вэ?
Монголд бас нэг баялаг байна. Тэр бол монгол хүмүүсийн тархины баялаг.
-Би Монголын эдийн засгийг сайн мэддэг гэж хэлэхгүй. Гэхдээ энэ удаа би Монголд ирэхдээ үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Миний хувьд Монголоос их зүйлийг хүлээж байлаа. Энэ аяллаасаа үр дүн гарна гэж бодож ирсэн. Өчигдөр ерөнхий сайдтай ярьж байлаа. Монголд алт, зэс гээд байгалийн баялаг байна.
Гэхдээ Монголд бас нэг баялаг байна. Тэр бол монгол хүмүүсийн тархины баялаг. Үүнийг маш сайн ашиглах хэрэгтэй. Мөнгө мэдээж хэрэгтэй. Мөнгө байж дэд бүтцээ хөгжүүлнэ, эдийн засгаа сайжруулна. Монголд маш их баялаг байна гэж бодож байна. Ирээдүйн төлөө өрсөлдөх хэрэгтэй. Маргаашийн ирээдүй залуусын гараар бий болно. Бас нэг том зүйл бол инноваци. Монгол улс дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй, залуусаа дэмжиж инновацийг дэмжих хэрэгтэй гэж бодож байна.
Банкны системийг хөгжүүлэх нь маш чухал. Гарааны бизнесүүдэд санхүүгийн эх үүсвэрийг нь бий болгохын тулд санхүүгийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хятад Орос руу гаргах бүрэн боломжтой гэж боддог. Тээвэр ложистикийг сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Залуусаа хөгжүүлэх тал дээр, тэднийг оюунжуулах тал дээр зөөлөн дэд бүтцийг нь хөгжүүлэх талд нэлээн сайн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Залуу хүн бүр мөрөөдөлтэй байгаа. Тэр мөрөөдлийг нь бодит амьдралд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Муу салбар, хэрэггүй салбар гэж байхгүй. Муу, хэрэггүй хүмүүс л гэж байдаг. Муу хүмүүс тухайн салбарт орвол тухайн салбар муу хөгжих жишээтэй.
Хагийн хар нууранд очиход үнэхээр гоё байна. Гайхалтай үзэсгэлэнтэй. Тэгэхээр аялал жуулчлалыг сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон. Ийм сайхан нутаг дэвсгэр, үзэсгэлэнтэй байгальтай учир. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хүнд үйлчлэх чадварыг сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Бидний хойч үе үйлчилгээний үе гэж би ойлгодог. Хүнд сайн үйлчилж сурвал, үйлчлүүлсэн хүн та бүхэнд талархаад, та бүхний талаарх эерэг сайхан сэтгэгдэл төрнө.
Хүнсний аюулгүй байдал маш чухал. Бидний идэж байгаа зүйл эрүүл, чанартай байх ёстой. Тэгэхээр хөдөө аж ахуй бол тун чухал салбар. Энэ салбарыг хөгжүүлснээр ард түмнээ эрүүл хүнсээр хангана.

-Та хоёр дахь удаагаа Монголд ирэхэд олон зүйл өөрчлөгджээ гэж хэллээ. Таны бодлоор Монгол улс ирээдүйд дэлхийн зах зээлд ямар хувь нэмэр оруулж болно гэж та боддог вэ?
Хамгийн доор ургаж байгаа жимсийг л түүж аваад байвал төдий л амжилтанд хүрэхгүй. Дээгүүр ургаж байгаа жимс рүү тэмүүлж түүнийг сагсандаа оруулах талаар ажиллах хэрэгтэй.
-Би зам гэж яривал зарим хэсэгт их тааруухан байсан. Гэхдээ өмнө ирж байсныг харьцуулбал их сайн болж. Олон барилга байшин баригдаж. Дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд хэтийн хараатай байх тусам та бүхэн илүү хурдацтай хөгжинө. Хамгийн доор ургаж байгаа жимсийг л түүж аваад байвал төдий л амжилтанд хүрэхгүй. Дээгүүр ургаж байгаа жимс рүү тэмүүлж түүнийг сагсандаа оруулах талаар ажиллах хэрэгтэй.
Би олон орноор явж байхдаа амжилттай яваа олон монгол залуустай уулзаж байсан. Тэд үнэхээр дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа нь харагдсан. Глобальчлал гэж одоо их ярьдаг. Гэтэл үүнийг олон зуун жилийн өмнө Чингис хаан л эхлүүлсэн шүү дээ. Чингис хаан олон орны хүмүүсийг чуулуулж байсан түүхтэй. Бусад улс оронд хамгийн дэвшилттэй бүхнийг Монголдоо авчирж ажиллуулж байсан. Тэгэхээр тэр хүмүүс глобальчлалыг эхлүүлж байсан гэж боддог. Тэгэхээр глобалчлалыг эхлүүлж байсан хүмүүсийн үр сад болсон та бүхний өмнө маш их боломж байгаа гэж хардаг.
Торгоны зам гэх мэтчилэн нэг замаар тээвэрлэх боломжид оролцох нь том боломж болох байх. Засгийн газар хоорондын улстөрийн түвшинд найрсаг, эерэг байх нь чухал. Хятад Монголын засгийн газар хоорондын харилцаа эерэг байх тусам хөгжил нь хурдацтай болно гэж би бодож байна.
-Манай хоёр талд хоёр том зах зээл байна. Өнөөдөр Хятадын зах зээл дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргахын тулд хятад хэрэглэгчдийг татах боломж бололцоо бидэнд байгаа нь бид азтай. Ингэж гарахын тулд бид юу хийх вэ?
-Хятадын зах зээл бол танай бүтээгдэхүүний хамгийн том зах зээл гэж ойлгож байна. Би мэдээж өөрийнхөө компанийг сурталчлах гэж ирсэн хэрэг биш. Би Алибабад ажилладаг. Энэ бол Жэк Магийн компани биш шүү дээ. Энэ бол бид бүгдийн хамтын үйл ажиллагааг явуулж байгаа компани. Алибабагаар дамжуулаад дэлхийн аль ч орны жижиг дунд үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой.
Олон жилийн өмнө хил дамнасан худалдаа эрхлэхийн тулд олон хүндрэлүүд учирдаг байсан. Гэтэл одоо бидэнд интернэт байна. Интернэтийг ашиглан дэлхий даяар аялах боломжтой. Монголын мал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг интернэтээр дамжуулаад зарж болно. Дэлхийн аль ч оронд Монголд байгаа аливаа бүтээгдэхүүнийг цахим орон зайны боломжийг ашиглаад зарж болно.
Интернэтийг ашигласнаар хамгийн бага зардлаар өөрийн бүтээгдэхүүнээ зарна гэсэн үг. Үүнийг сайн ашиглах хэрэгтэй. Сургууль хүүхдүүдэд интернэтийг зөв ашиглах тал дээр мэдлэгийг олгох сургалт явуулах хэрэгтэй. Тэдэнд том боломжийг нээж өгч байна гэсэн үг.
Интернэт банк бидэнд олон боломжуудыг нээж өгч байна. Банкны салбаруудыг олон газар нээгэд байх ч шаардлагагүй боллоо. Интернэтэд суурилсан бизнесүүдийг аль болох дэмжих хэрэгтэй. Интернэтэд л хүмүүсийн амьдрал өрнөж байна. Цахилгааныг ашигладагтай л агаар нэг. Ийм боломж байна.
Харин зуун жилийн өмнө Монголоос адуу авъя гэхэд гадаад хүнд ямар ч боломж байгаагүй. Харин өнөөдөр интернэт ийм боломжийг олгож байна. Энэ нийгэмд оршин тогтнохын тулд интернэтийг ашиглацгаа.
Ямар ч засгийн газар эдийн засгийн өсөлтийг хянаж чадахгүй. Бизнес л түүнийг чиглүүлдэг. Тэгэхээр засгийн газрууд эдийн засгаа хөгжүүлэхгүй байна гэж гомдоллож хэрэггүй. Засгийн газар шударга өрсөлдөөний тавцанг бий болгох хэрэгтэй. Инновацийг хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж засгийн газар нь бизнес эрхлэхэд таатай орчныг бий болгож өгөхгүй бол эдийн засаг өсөхгүй л дээ.
Мөн дэд бүтцээс хамаарна. 1,3 тэрбум хүн Хятадад байна. Энэ нь сайн, муу талтай. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал байр суурьтай байна гэж би боддог. Аливаа орны эдийн засаг нь сайн байна гэдэг хүмүүс нь сайн байна гэсэн үг биш. Тэгэхээр үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Бусдад найдаж болохгүй. Ер нь битгий бусдад найдаж бай.
Сүүлийн долоон жил бид Хятадын нэг ч банкнаас нэг ч доллар зээлээгүй, засгийн газраас нэг ч доллар аваагүй. Анх бид шинэ бизнес эхлүүлье гэж байхдаа засгийн газарт найдаагүй. Бид өөрсдөдөө л найдсан. Бид ямар амжилтанд хүрэхээр зорьж байна вэ гэдгийгээ л бодож байсан.
Жендэрийн асуудалд тэгш хандахын тулд эмэгтэйчүүдээс асуух асуултанд боломж олгоё.
-Та 25 настай Жэк Матай уулзсан бол өөрөөсөө юу гэж асуух вэ. Таны номыг орчуулаад эхэлсэн. Дуусахад 20 хувь үлдсэн. Та оршил болгож цөөн үг бичиж өгнө үү гэж хүсч байна?
-Энд байгаа эмэгтэйчүүд илүү олон асуулт асуугаасай гэж хүсч байна. Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд улам бүр чухал үүрэгтэй болж байгаа гэж боддог. Эмэгтэйчүүд бусад хүмүүсийн талаар санаа тавьдаг. Бусад хүнд дөхөмтэй байдлаар бизнесээ хийх вэ гэдэг дээр эмэгтэйчүүд илүү сайн санаа гаргадаг. Дэлхийн олон оронд удирдах албан тушаалд эмэгтэйчүүд гарч ирж байна. Тэд бусдад яаж сайн үйлчлэх вэ гэдэг дээр ухаалаг шийдлүүдийг гаргадаг. Манай компаний 47 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ бол технологийн компаниудад ховор үзэгдэл. Харин удирдах ажилтнуудын 34 хувь нь эмэгтэйчүүд.
Би 25 настай өөртэйгөө таарвал “чи ийм зүйл хийнэ гэдэгтээ итгэлтэй байна уу” гэж асууна. Жэк Ма байна гэдэг тийм амар биш. Залууст туслахын тулд их зүйл хийх ёстой. Олон хүн зовж байна. Тэгэхээр дараа дараагийнхаа амьдралд тэдэнд яаж туслах вэ гэдгийг бодно. Би Жэк Ма байснаар олон боломжууд бий болсон. Олон хүнтэй уулзаж санаа сэтгэгдлээ солилцож байна. Тэгэхээр итгэлтэй байна уу гэж асуугаад "тийм" гэвэл наадахаа хий л гэж хэлнэ. Өнөөдөр хүнд байна. Маргааш үүнээс ч хүнд болно. Харин нөгөөдөр бол бүх зүйл сайхан болно. Яагаад гэвэл маргааш ихэнх нь үхчихнэ.
"Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүү: Та интернэтэд анх хайлт хийхдээ шар айраг гэж үгийг оруулж байсан гэж сонссон. Манай хамтлагийн нэр бол Шар айраг. Тийм болохоор танд хамтлагийнхаа цомгийг танд бэлэглэе.