Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж илтгэл тавьлаа. Бид та бүхэнд илтгэлийг бүрэн эхээр нь, асуулт хариултын хамт хүргэж байна.
ИЛТГЭЛ
Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монголоор ярьж чаддаг ч болоосой. Магадгүй хэзээ нэг өдөр болох биз ээ. Өнөөдөр би та бүхэнд бизнесийн гараагаа хэрхэн эхлэх, хэрхэн бизнес эрхлэх талаар ярьмаар байна.
Ойролцоогоор 15-20 минут ярих байх. Дараа нь асуулт хариултын хэсэгтээ орно. Асуулт асуухаас битгий эмээгээрэй. Тэнэг асуулт гэж байдаггүй, харин тэнэг хариулт л гэж байдаг юм шүү. Нэг яриад эхэлчихвэл зогсоход хэцүү муу зуршилтай хүн л дээ би.
Хэчнээн хөгшин ч бай, хэчнээн гайхамшигтай ч бай сониуч зангаа гээж болохгүй. Үргэлж шинийг эрэлхийлж бай.
Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх 2013 онд энд ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол улс хурдацтай хөгжсөн байна.
Монгол улс бол өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, Орос, Хятад гэсэн дэлхийн хамгийн том хоёр зах зээлийн яг дунд оршдог гэдгээрээ онцлогтой. Танай улс 3 сая хүн амтай, харин хятад 1,3 тэрбум хүн амтай. Хятадад хаашаа л харна хүмүүс байна.
Түрүүн намайг танилцуулахдаа профессор “Энэ залуу их зүйл мэднэ. Үүх түүх, философи гээд бид өнгөрсний тухай ярилцана, Өрнө дорнын ялгаа гэх мэт” гэж тайлбарлалаа.
Манай аав намайг бага байхад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж шүүмжилдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй. Нэг л зүйл дээр гүнзгийрүүлэн судалж, сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан.
Намайг хүүхэд байхад сургуульд багш нар, эцэг эхчүүдийн ярьдаг нэг л зүйл байсан нь “Хүүхэд ямар нэгэн зүйлийг онцгой сайн эзэмших ёстой” гэсэн үг байлаа.
Ингээд би сургуульд орсон, гэхдээ ангийнхаа шилдэг сурагч байсангүй. Маш олон хүүхэд залуус суралцах чадвар өндөртэй байдаг. Та бүхний мэдэж байгаачлан анги болгонд л гавал сурагч байдаг шүү дээ. Та хэчнээн шаргуу хөдөлмөрлөж, хичээсэн ч байсан тэд үргэлж таниас илүү байдаг.
Бусад хүн чамайг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг амьдралын нэг л хэсэг. Үүнд гайхшраад, шударга бус байна гэж гомдоллох шаардлага байхгүй.
Энэ асуудал намайг их зовоодог байсан учраас би өөртөө яагаад заавал нэг зүйлийг сайн эзэмших ёстой гэж, яагаад нэмж сурах шаардлагатай юм бэ гэж бодсон. Үр дүнд нь маш олон зүйлийг сурах болсон. Гэхдээ зөвхөн тун бага бага хэсгийг нь суралцаж байлаа. Миний сул тал хэтэрхий олон зүйлд анхаарлаа хандуулж, олон чулуу хөөсөн явдал байсан юм. Харин миний давуу тал мөн л хэтэрхий олон зүйлийг сонирхсон явдал байлаа.
Би хэнтэй ч ярилцаж байлаа гэсэн тун ихээр сониучирхдаг. Тиймээс сониуч зангаа гээхгүй байна гэдэг хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл.
Хэчнээн хөгшин ч бай, хэчнээн гайхамшигтай ч бай сониуч зангаа гээж болохгүй. Үргэлж шинийг эрэлхийлж бай. Хүмүүс надтай уулзахаараа тэгдэг юм. Таныг зурагтаар харсан, мэдээгээр үзсэн, таны тухай олон зүйл уншсан гээд л.
Гэхдээ үнэн хэрэгтээ би тийм гайхалтай хүн биш. Шударга хэлэхэд ангийнхаа шилдэг сурагчдын тоонд орж байсангүй. Гурван удаа шалгалтдаа унаж, 30 ажлаас татгалзсан хариу авсан. Гэхдээ би өнөөдөр үүнтэй эвлэрсэн.
Бусад хүн чамайг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг амьдралын нэг л хэсэг. Үүнд гайхшраад, шударга бус байна гэж гомдоллох шаардлага байхгүй. Яагаад чамайг бусад хүмүүс хүлээн зөвшөөрч, чамд туслах ёстой гэж? Зөвхөн чи л өөрөө өөртөө тусална. Хэрвээ хүчтэй, чадалтай бол харин бусдад туслахыг хичээ. Би ийм зүйлд л итгэдэг.
Би гайхамшигтай, мундаг хүн биш. Бусдын боддог шиг тийм хүн биш. Зүгээр л тун азтай хүн. Жишээлбэл надад тун сайн баг хамт олон байна. Бидэнтэй хамт ажиллаж буй олон залуус байна.
Түүнчлэн би яг энэ цаг үед төрсөндөө азтай. Би Хятадад төрсөндөө азтай. Интернетийн цаг үед, технологийг бусдад туслахын тулд ашиглаж болох тийм цаг үед төрсөндөө азтай. Би өөрөө тийм ч мундаг технологи мэддэг хүн биш.
Нэгдүгээрт хэрэглэгч, хоёрдугаарт ажилчид, гуравдугаарт хувьцаа эзэмшигчид. Учир нь хэрэглэгчид чамд мөнгө төлж байгаа болохоос хувьцаа эзэмшигчид төлдөггүй.
Компьютерын тухай тун бага мэдлэгтэй. Харин тэр технологийг бусдад туслахын тулд ашиглаж болно гэдгийг би бодож чадсан. Маш олон компаниуд өөрсдийгөө дэвшилтэт технологийн компани гэж нэрлэж чадна. Харин би Алибабаг дэвшилтэт технологийн компани гэж нэрлэхгүй.
Гэхдээ бидэнд хамгийн гайхалтай технологи бий. Энэ дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн дийлэнх нь технологийн талаар ямар ч ойлголтгүй. Технологиос айдаг тийм хүмүүс байна. Намайг анх компаниа байгуулж, хөл дээр нь босгож байхад манайх маш олон инженерүүдтэй байлаа.
Тэд ямар нэгэн программ бичсэндээ тун ихээр бахархдаг. Тэд над дээр ирээд “Жек энийг хардаа бид маш их мөнгөтэй болно. Олон хүний амьдралыг өөрчилнө” гэж хэлдэг байв. Харин хариуд нь би “Тэгвэл би туршаад үзье. Хэрвээ би ашиглаж чадахгүй бол зүгээр мартаж үз” гэж хэлдэг байсан.
Дэлхийн хүн амын 70-80 хувь нь өндөр технологид дургүй. Тэд ердөө ганцхан товчлуур дараад л үр дүн гарна гэж хүлээдэг тийм хүмүүс. Хэрвээ би ашиглаж чадахгүй бол дэлхийн хүн амын 80 хувь нь ашиглаж чадахгүй гэсэн үг болно. Харин би ашиглаж чадаж байвал зарим хүмүүс ашиглаж чадаж магадгүй. Эхэндээ би компанийнхаа туршигч нь байлаа.
Тэгэхээр компани байгуулж байгаа бол эхлээд хөрөнгө оруулалтын талаар бодох хэрэггүй. Хөрөнгө оруулагчидтай уулзаж цагаа үрэх ч шаардлагагүй. Харин ихэнх цагаа хэрэглэгчидтэйгээ, ажилчидтайгаа ярилцах гэж зарцуул. Бүтээгдэхүүнээ сайжруулахад зарцуул.
Миний үзэл бодол үргэлж л ийм байсан. Нэгдүгээрт хэрэглэгч, хоёрдугаарт ажилчид, гуравдугаарт хувьцаа эзэмшигчид. Учир нь хэрэглэгчид чамд мөнгө төлж байгаа болохоос хувьцаа эзэмшигчид төлдөггүй.
бусад нь бяцхан зүйлийг хийгээд амжилтад хүрч байлаа. Би тэднээс л үлгэр жишээ авах ёстой.
Хэрвээ хэрэглэгчиддээ, ажилчиддаа хангалттай цаг зарцуулж, тэдний төлөө ажиллах юм бол аяндаа хувьцаа эзэмшигчид ашгаа хүртэж эхэлнэ. Бид яг ийм үзлээр л бүхнийг хийж байна.
Харин энд байгаа залуу хүмүүст би зөвлөгөө өгье. Залуус үргэлж л бидэнд боломж байхгүй, тэр чинь баян хүмүүс, нэр нөлөөтэй хүмүүс. Харин бидэнд тэр нөхцөл нь алга гэж гомдоллодог.
Би ч гэсэн өмнө нь ийм л үзэлтэй байлаа. 10 20 магадгүй 30 жилийн өмнө би том компаниудыг, амжилттай яваа хүмүүсийг үзэн яддаг байсан. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байсан. Ларри Элиссон азтай байна. Тэд бүгд агуу, би яаж агуу байх юм бэ?
Харин дараа нь би Билл Гейтс бол миний жишээ авах ёстой хүн биш юм байна гэдгийг ойлгосон. Манай хотод зарим нэг нь зоогийн газар нээж, зарим нь зочид буудал нээж, харин бусад нь бяцхан зүйлийг хийгээд амжилтад хүрч байлаа. Би тэднээс л үлгэр жишээ авах ёстой.
Ингээд өөрийгөө өөрчлөх ёстой гэдгийг ойлгож, өөрийгөө өөрчилж эхэлсэн. Өнөөдөр Монголын залуус, Тайваны залуус, Хонгконгийн залуус, дэлхий дээр байгаа бүхий л залуус сэтгэл дундуур байна.
Үүний шалтгаан нь дэлхий өөрчлөгдөж буйтай холбоотой. Дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж, шинэ технологи бий болж, бид огт өөр дэлхий рүү алхан орж байна. Миний өвөө бүхий л мэдээллийг сонингоос уншдаг хүн байлаа. Хэн тэгж байна гэвэл сонин дээр тэгж бичсэн байна гэж хариулна.
Харин аав маань мэдээллийг радиогоос авдаг байв. Тиймээс хэн тэгж байна гэвэл радиогоор тэгж ярьсан гэж хариулна, би түүнд нь итгэнэ. Миний үеийнхэн телевизээр өссөн. Тийм болохоор телевизээр гарсан бүхэнд итгэнэ.
Харин одоо үеийнхэн радио, телевиз, сонины алинд ч нь биш харин интернетэд итгэж байна. Тэд зөвхөн өөрсдийн оролцсон зүйлд итгэдэг. Тийм ч учраас өөрөө оролцохыг хүсдэг. Дэлхий өөрчлөгдөж байна.
Харин дэлхий өөрчлөгдөж байхад чи гомдоллох биш өөрийгөө өөрчлөх ёстой. Учир нь чи өөрчлөлтийг зогсоож чадахгүй.
Харин дэлхий өөрчлөгдөж байхад чи гомдоллох биш өөрийгөө өөрчлөх ёстой. Учир нь чи өөрчлөлтийг зогсоож чадахгүй. Боломж хаана байдаг вэ, гэвэл хэдий чинээ олон хүн гомдоллож байна тэнд боломж бий. Хэрвээ хүмүүс ямар нэг зүйлийн хэчнээн төвөгтэй болохыг ярьж байвал тэр чинь боломж гэсэн үг. Харин чи тэр гомдоллоод байгаа асуудлыг нь шийдэж чадвал амжилтад хүрнэ.
Одоо би та бүхэнд амжилтын талаар ярьж өгье. Хэрвээ та амжилтад хүрэхийг хүсвэл. Юун түрүүнд би амжилтанд хүрсэн хүн биш. Гэхдээ би маш олон амжилтанд хүрсэн хүнтэй танилцсан азтай хүн байж.
Билл Гейтс, Уоррен Баффет гээд олон амжилтанд хүрсэн, мундаг хүмүүстэй уулзаж, ярилцах завшаан тохиосон тийм азтай хүн юм би. Бизнесийн салбарт амжилтад хүрсэн дурын хүнээ нэрлэ, би бүгдтэй нь танилцсан. Стив Жобстой хүртэл би уулзаж явлаа.
Эмчлэх боломжгүй нэг л өвчин бий. Үүнийг тэнэглэл гэж нэрлэдэг.
Миний бодлоор надтай уулзаж байсан бүх хүнд байсан нийтлэг давуу тал нь тэд үргэлж ирээдүйдээ итгэлтэй байсан явдал. Тэд хэзээ ч гомдоллодоггүй, тэд хүмүүстэй ажилладаг, тэд ирээдүйгээ хүндэлдэг байсан юм. Бас үргэлж байгаа зүйлдээ талархалтай ханддаг тийм л хүмүүс.
Харин амжилтад хүрээгүй хүмүүс үргэлж гомдоллодог. Хэрвээ та гайхалтай бие хүн болохыг хүсэж байвал хандлагаа өөрчил, юмыг эерэгээр хар.
Энэ дэлхий дээр оюун ухааны чадвар, сэтгэл хөдлөлийн чадвар болон LQ гэж гурван чадвар байдаг. LQ нь хайрын чадвар юм. Хэрвээ мундаг хүн болмоор байвал оюун ухааны чадвар өндөртэй байх хэрэгтэй. Шаргуу ажиллаж, хичээнгүй суралцсанаар мэдлэгийг олж авна. Эмчлэх боломжгүй нэг л өвчин бий. Үүнийг тэнэглэл гэж нэрлэдэг.
Хэрвээ тэнэг бол хорт хавдар туссанаас ч долоон дор. Өөрөө суралцсанаар хүн оюун ухааны чадвараа нэмэгдүүлнэ. Үүнээс гадна хүнд сэтгэл хөдлөлийн чадвар гэж бий. Сэтгэл хөдлөлийн чадвараар бусдыг ойлгож, хүндэлдэг, бусадтай хамтран ажиллана.
чамд юу байгаа вэ? Чи хүсэж байна? Юунаас татгалзаж чадах вэ? гэж байнга асуу.
Гэхдээ энэ хоёроос гадна хайрын чадвар тун чухал. Дэлхий ертөнцийг, хүмүүсийн хүндлэлийг чи булчингаар биш харин хайраараа олж авдаг юм. Эх дэлхийгээ хайрлах хайр, байгаль орчноо хайрлах хайр, хамт ажилладаг хүмүүсээ хайрлах хайр тэр ч бүү хэл өрсөлдөгчдөө хүртэл хайрлах хайр байх ёстой. Энэ гурван чадварыг эзэмших нь тун чухал юм.
Тиймээс өөрөөсөө дараах гурван асуултыг байнга асууж бай, чамд юу байгаа вэ? Чи хүсэж байна? Юунаас татгалзаж чадах вэ? гэж байнга асуу. Чамд юу байна гэж надаас асуух юм бол би юу ч байхгүй ээ л гэж хариулна.
Би энгийн л нэг айлын хүүхэд, ангидаа шилдэг сурагч байгаагүй, сайхан төрх байхгүй, Асашорюү шиг хүчтэй бие хаа ч байхгүй. Тэгэхээр би хэн ч биш. Бүх хүн хэн ч биш. Тиймээс өөрийгөө хэн болох, юу хүсэж байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Би эрүүл саруул, аз жаргалтай байхыг хүсдэг. Би гэр бүлийнхнийгээ, найзуудыгаа, танидаг бүх хүмүүсээ эрүүл энх, аз жаргалтай байгаасай л гэж хүсдэг.
Юунаас татгалзах вэ гэж өөрөөсөө асуу. Би улс төрч ч юм уу, тун өндөр амжилтад хүрсэн хүн биш харин найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ амьдралаас таашаал авч чадах хэмжээний багахан мөнгөтэй нэгэн байхыг л хүсдэг байлаа. Харамсалтай нь би алдарт хүрсэн. Харамсалтай нь би мөнгөтэй болсон.
Хамгийн гол нь яг зөв цагт нь л хийх хэрэгтэй. Цагийг нь олсон юм бүхэн агуу гэж үг бий.
Надад байгаа мөнгө бол миний мөнгө биш, харин бусдын надад итгэж өгсөн, зохицуулж чадна гэдэгт найдсан итгэл найдвар гэж хүлээж авдаг. Ухаантай хүн юу хүсч байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Тэгэхээр эхлээд юунаас татгалзах вэ гэдгээ мэд, харин түүний дараа юу хүсэж буйгаа мэднэ. Бүгд өөрөөсөө надад юу байна, би юу хүсэж байна, юунаас татгалзаж чадах вэ гэж асуу.
Хэрвээ энэ гурван асуултад хариулж чадаж байвал цааш явах замаа олоход хялбар болно. Залууст өгөх миний дараагийн зөвлөгөө бол хэрвээ ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол, үнэхээр гайхалтай санаа ч байж болно. Хамгийн гол нь яг зөв цагт нь л хийх хэрэгтэй. Цагийг нь олсон юм бүхэн агуу гэж үг бий.
Миний санал болгох нэг зүйл бол хэрвээ чи 22 гурван настай бол сайн удирдагчийн төлөө ажилла. Сайн компанид орох гэж зүтгэх албагүй. Хэрвээ надаас сайн удирдагчтай байх уу, сайн компанид орох уу гэж асуувал би сайн удирдагчийг нь сонгоно.
Сайн удирдагч чамд олон зүйл зааж, их зүйлд тусална. Сайн удирдагчтай, сайн чиглүүүлэгчтэй болно гэдэг 30 хүртэлх насны залуусын хувьд хамгийн чухал. Харин та 30-40 настай бол ямар нэгэн зүйл хийхийг хүсвэл хий тэрийгээ. Учир нь энэ үед хүн тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихсон, дээрээс нь цааш үргэлжлүүлэх хугацаа хангалттай байдаг.
хэрвээ чи 22 гурван настай бол сайн удирдагчийн төлөө ажилла. Сайн компанид орох гэж зүтгэх албагүй.
Харин 40-50 насанд хүрсэн бол өөрийн чаддаг зүйлийг л хий, шинэ зүйл оролдох, огт мэдэхгүй зүйлээ хийх хэрэггүй. Мэдээж хэрэг амжилтад хүрэх багахан ч гэсэн боломж байж болох юм. Гэхдээ амжилтад хүрэх магадлал дэндүү бага гэдгийг санаарай.
Оронд нь залууст туслахыг хичээ. Бусдад тусла. Учир нь залуу хүмүүс таны ирээдүй. Залуу хүмүүст боломж олго, энэ чинь өөртөө л боломж олгож байна гэсэн үг. Харин нас нэгэнт 60 гарсан бол үр ачтайгаа цагийг өнгөрүүл. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл. 70 гарчихвал сайхан наралж суу л даа. Амьдралын сайхныг мэдэр.
Амьдралын үе мөч бүрт тодорхой замнал байх ёстой. Мэдээж хэрэг хүн бүр ингэх шаардлагагүй. Гэхдээ бодож үзээрэй.
Гуравдугаарт та бүхэнд хэлэх зүйл минь Дэлхий өөчрлөгдөж байна. Асар хурдацтай өөрчлөгдөж байна. Гэхдээ санаа зоволтгүй. Хүмүүс ярьдаг бид аймшигтай дэлхийд амьдарч байна гэж. Өнөөдөр бол дэлхийн хамгийн аймшигтай цаг үе биш. Өнгөрсөн мянган жилийн хугацаанд хүн төрөлхтөн илүү аймшигтай цаг үеүдийг даваад гарсан.
Танд таалагдах ч бай, үгүй ч бай 10 жилийн дараа баян хүмүүс илүү олон болно. 10 жилийн дараа өнөөдрийнхөөс ч олон амжилтад хүрсэн хүмүүс бий болно. Тэгэхээр гомдоллох шаардлага байхгүй.
Танд таалагдах ч бай, үгүй ч бай 10 жилийн дараа баян хүмүүс илүү олон болно.
Дэлхий өөрчлөгдөж байна. Гол нь эерэг, сайхан тал руугаа хөгжиж байна. Магадгүй өнөөдөр танд асуудал байж болно. 20 жилийн дараа 30 жилийн дараа эргээд харахад өнөөдөр тийм ч муу цаг үе байгаагүй гэдгийг ойлгоно.
Тэгэхээр өөдрөг бай, хүн төрөлхтөний түүхэнд гурван технологийн хувьсгалын үе байж. Эхнийх нь Их Британид уурын хөдөлгүүртэй тэрэг бүтээсэн явдал. Хүний амьдралыг өөрчилсөн энэ зүйлийн дараа бид машин техник биднээс хүчтэй гэдгийг ойлгосон.
Дараагийнх нь цахилгаан эрчим хүч. Үүний ачаар хүн төрөлхтний хөгжил илүү хурдтай болсон. Харин энэ удаагийнх нь. Бид үнэхээр азтай хүмүүс. Ялангуяа энд сууж байгаа залуусын дийлэнх нь 20-30 настай болов уу, та бүхэн эрч хүч дүүрэн үедээ байна. Энэ удаагийн технологийн хувьсгал хүний тархийг эрх чөлөөнд хүргэлээ.
Урьд өмнөх бүх хувьсгалуудаас илүү хүчтэй байж олон хүнд боломж олгоно. Бодоод үзээрэй, технологийн хувьсгал бүр 30 орчим жил үргэлжилдэг. Эхний 10 жил. Биш ээ 50 жил юм байна. Уучлаарай. Эхний 10 жил нь тухайн технологио бүтээх, харин үлдсэн жилүүдэд нь тухайн технологио сайжруулах ажлыг хийхэд зарцуулагддаг.
Интернет буй болоод 20 гаруй жил л болж байна. Ирэх 30 жилийн хугацаанд хүн төрөлхтөн интернетийг хүссэн газраа, хүссэн үедээ ашигладаг болно. Та бүхэн, бид бүхэн интернетийг өөрчлөх, сайжруулах хувьтай азтай хүмүүс. Би өмнө нь хэлж байсанчлан аливаа технологи сайн болоод муу үр дагавартай байдаг.
Та бүхэн Монголд байна. Гэхдээ та Монголдоо сэтгэж болохгүй. Харин дэлхийг тэр чигээр нь харж, том сэтгэх хэрэгтэй.
Гэхдээ ямар ч технологи хүн төрөлхтнийг урагш алхахад тусладаг. Эхний технологийн хувьсгалыг хүн төрөлхтөн Дэлхийн нэгдүгээр дайн гэж нэрлэдэг. Хоёр дахь технологийн хувьсгалаас болж Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн. Харин одоо бид технологийн гурав дахь хувьсгалыг үзэж байна. Юу болох бол?
Өнөөдөртөө санаа зовох хэрэггүй. Учир нь энэ дайн үндэстэн хоорондын дайн биш юм. Дэлхийн гуравдугаар дайн бол бид хамтран ажиллах, өвчин эмгэгийг илааршуулах, хорт хавдраас салах, интернетийг ашиглан улс төрийг өөрчлөх, байгаль орчны асуудлыг хамтдаа шийдвэрлэх тийм дайн байх юм.
Дэлхий даяар боломж байна. Хүмүүс даяаршлыг үзэн яддаг. Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд томоохон компаниуд, томоохон орнууд, хөгжингүй орнууд даяаршсан болохоор тэр. Харин ирэх 20-30 жилийн хугацаанд интернетийн ачаар жижиг дунд бизнесүүд, бага буурай орнууд, залуу үеийнхэн даяаршлын амтыг мэдэрнэ.
Тэгэхээр боломж үргэлж байсаар байдаг. Та бүхэн Монголд байна. Гэхдээ та Монголдоо сэтгэж болохгүй. Харин дэлхийг тэр чигээр нь харж, том сэтгэх хэрэгтэй. Учир нь энд сайхан эх оронтой, агуу түүхтэй, ур чадвар өндөртэй гурван сая хүн амьдарч байна.
Зөвхөн булчинтай байгаад хангалтгүй. Сумогийн аварга болно гэдэг зөвхөн булчин биш харин сэтгэн бодох чадвартай холбоотой юм. Бид их удаан хамт байлаа. Энэ хүнтэй уулзахаас өмнө би сумо нарыг хоёр танк тулалдаж байна л гэж хардаг байсан. Харин одоо би энэ хүн шиг хүмүүс зөвхөн булчингаараа бус харин тархиараа, зүрх сэтгэлээрээ аварга болдог юм байна гэдгийг ойлгосон. Хүн өдөр бүр бэлтгэл сургууль хийсний үр дүнд л ялалтад хүрдэг юм.
Миний та бүхэнд хүргэх зөвлөгөө энэ хүрээд өндөрлөж байна. Би та бүхэнтэй өөрийнхөө амьдарлын туршлагыг хуваалцлаа. Зөв биш байж болно. Гэхдээ би өөрийнхөө итгэж явдаг зүйлийг л та бүхэнд ярилаа. Баярлалаа.
АСУУЛТ, ХАРИУЛТ
-Та Монголд бизнес эрхлэх байсан бол ямар бизнес эрхлэх байсан бэ? Монголд ямар салбарыг түлхүү хөгжүүлвэл зүгээр вэ?
-Би Монголын эдийн засгийг сайн мэддэг гэж хэлэхгүй. Гэхдээ энэ удаа би Монголд ирэхдээ үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Миний хувьд Монголоос их зүйлийг хүлээж байлаа. Энэ аяллаасаа үр дүн гарна гэж бодож ирсэн. Өчигдөр ерөнхий сайдтай ярьж байлаа. Монголд алт, зэс гээд байгалийн баялаг байна.
Монголд бас нэг баялаг байна. Тэр бол Монгол хүмүүсийн тархины баялаг. Үүнийг маш сайн ашиглах хэрэгтэй.
Гэхдээ Монголд бас нэг баялаг байдаг. Тэр бол монгол хүмүүсийн тархины баялаг. Үүнийг маш сайн ашиглах хэрэгтэй. Мөнгө мэдээж хэрэгтэй. Мөнгө байж дэд бүтцээ хөгжүүлнэ, эдийн засгаа сайжруулна. Монголд маш их баялаг байна гэж бодож байна. Ирээдүйн төлөө өрсөлдөх хэрэгтэй. Маргаашийн ирээдүй залуусын гараар бий болно. Бас нэг том зүйл бол инноваци. Монгол улс дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй, залуусаа дэмжиж инновацийг дэмжих хэрэгтэй гэж бодож байна.
Залуусаа хөгжүүлэх тал дээр, тэднийг оюунжуулах тал дээр зөөлөн дэд бүтцийг нь хөгжүүлэх талд нэлээн сайн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Залуу хүн бүр мөрөөдөлтэй байгаа. Тэр мөрөөдлийг нь бодит амьдралд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.Банкны системийг хөгжүүлэх нь маш чухал. Гарааны бизнесүүдэд санхүүгийн эх үүсвэрийг нь бий болгохын тулд санхүүгийн салбарыг хөгжүүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хятад Орос руу гаргах бүрэн боломжтой гэж боддог. Тээвэр ложистикийг сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Бидний хойч үе үйлчилгээний үе гэж би ойлгодог. Хүнд сайн үйлчилж сурвал, үйлчлүүлсэн хүн та бүхэн талархаад, та бүхний талаарх эерэг сайхан сэтгэгдлийг төрнө. Хагийн хар нууранд очиход үнэхээр гоё байна. Гайхалтай үзэсгэлэнтэй. Тэгэхээр аялал жуулчлалыг сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон. Ийм сайхан нутаг дэвсгэр, үзэсгэлэнтэй байгальтай учир. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хүнд үйлчлэх чадварыг сайн хөгжүүлэх хэрэгтэй.
Хүнсний аюулгүй байдал маш чухал. Бидний идэж байгаа зүйл эрүүл, чанартай байх ёстой. Тэгэхээр хөдөө аж ахуй бол тун чухал салбар. Энэ салбарыг хөгжүүлснээр ард түмнээ эрүүл хүнсээр хангана.
Муу салбар, хэрэггүй салбар гэж байхгүй. Муу, хэрэггүй хүмүүс л гэж байдаг. Муу хүмүүс тухайн салбарт орвол тухайн салбар муу хөгжих жишээтэй.
-Та хоёр дахь удаагаа Монголд ирэхэд олон зүйл өөрчлөгджээ гэж хэллээ. Таны бодлоор Монгол улс ирээдүйд дэлхийн зах зээлд ямар хувь нэмэр оруулж болно гэж та боддог вэ?
-Би зам гэж яривал зарим хэсэгт их тааруухан байсан. Гэхдээ өмнө ирж байсныг харьцуулбал их сайн болж. Олон барилга байшин баригдаж. Дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд хэтийн хараатай байх тусам та бүхэн илүү хурдацтай хөгжинө. Хамгийн доор ургаж байгаа жимсийг л түүж аваад байвал төдий л амжилтанд хүрэхгүй. Дээгүүр ургаж байгаа жимс рүү тэмүүлж түүнийг сагсандаа оруулах талаар ажиллах хэрэгтэй.
Дэлхийн хэмжээнд хэтийн хараатай байх тусам та бүхэн илүү хурдацтай хөгжинө.
Би олон орноор явж байхдаа амжилттай яваа олон монгол залуустай уулзаж байсан. Тэд үнэхээр дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа нь харагдсан. Глобальчлал гэж одоо их ярьдаг. Гэтэл үүнийг олон зуун жилийн өмнө Чингис хаан л эхлүүлсэн шүү дээ. Чингис хаан олон орны хүмүүсийг чуулуулж байсан түүхтэй. Бусад улс оронд хамгийн дэвшилттэй бүхнийг Монголдоо авчирж ажиллуулж байсан. Тэгэхээр тэр хүмүүс глобальчллаыг эхлүүлж байсан гэж боддог. Тэгэхээр глобалчлалыг эхлүүлж байсан хүмүүсийн үр сад болсон та бүхний өмнө маш их боломж байгаа гэж хардаг.
Торгоны зам гэх мэтчилэн нэг замаар тээвэрлэх боломжид оролцох нь том боломж болох байх. Засгийн газар хоорондын улстөрийн түвшинд найрсаг, эерэг байх нь чухал. Хятад Монголын засгийн газар хоорондын харилцаа эерэг байх тусам хөгжил нь хурдацтай болно гэж би бодож байна.
-Манай хоёр талд хоёр том зах зээл байна. Өнөөдөр Хятадын зах зээл дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргахын тулд хятад хэрэглэгчдийг татах боломж бололцоо бидэнд байгаа нь бид азтай. Ингэж гарахын тулд бид юу хийх вэ?
-Хятадын зах зээл бол танай бүтээгдэхүүний хамгийн том зах зээл гэж ойлгож байна. Би мэдээж өөрийнхөө компанийг сурталчлах гэж ирсэн хэрэг биш. Би Алибабад ажилладаг. Энэ бол Жэк Магийн компани биш шүү дээ. Энэ бол бид бүгдийн хамтын үйл ажиллагааг явуулж байгаа компани. Алибабагаар дамжуулаад дэлхийн аль ч орны жижиг дунд үйлдвэрүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалах боломжтой.
Олон жилийн өмнө хил дамнасан худалдаа эрхлэхийн тулд олон хүндрэлүүд учирдаг байсан. Гэтэл одоо бидэнд интернэт байна. Интернэтийг ашиглан дэлхий даяар аялах боломжтой. Монголын мал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг интернэтээр дамжуулаад зарж болно. Дэлхийн аль ч оронд Монголд байгаа аливаа бүтээгдэхүүнийг цахим орон зайны боломжийг ашиглаад зарж болно.
Интернэтэд суурилсан бизнесүүдийг аль болох дэмжих хэрэгтэй. Интернэтэд л хүмүүсийн амьдрал өрнөж байна.
Интернэтийг ашигласнаар хамгийн бага зардлаар өөрийн бүтээгдэхүүнээ зарна гэсэн үг. Үүнийг сайн ашиглах хэрэгтэй. Сургууль хүүхдүүдэд интернэтийг зөв ашиглах тал дээр мэдлэгийг олгох сургалт явуулах хэрэгтэй. Тэдэнд том боломжийг нээж өгч байна гэсэн үг.
Интернэт банк бидэнд олон боломжуудыг нээж өгч байна. Банкны салбаруудыг олон газар нээгэд байх ч шаардлагагүй боллоо. Интернэтэд суурилсан бизнесүүдийг аль болох дэмжих хэрэгтэй. Интернэтэд л хүмүүсийн амьдрал өрнөж байна. Цахилгааныг ашиглагдагтай л агаар нэг. Ийм боломж байна.
Харин зуун жилийн өмнө Монголоос адуу авъя гэхэд гадаад хүнд ямар ч боломж байгаагүй. Харин өнөөдөр интернэт ийм боломжийг олгож байна. Энэ нийгэмд оршин тогтнохын тулд интернэтийг ашиглацгаа.
Ямар ч засгийн газар эдийн засгийн өсөлтийг хянаж чадахгүй. Бизнес л түүнийг чиглүүлдэг. Тэгэхээр засгийн газрууд эдийн засгаа хөгжүүлэхгүй байна гэж гомдоллож хэрэггүй. Засгийн газар шударга өрсөлдөөний тавцанг бий болгох хэрэгтэй. Инновацийг хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж засгийн газар нь бизнес эрхлэхэд таатай орчныг бий болгож өгөхгүй бол эдийн засаг өсөхгүй л дээ.
Мөн дэд бүтцээс хамаарна. 1.3 тэрбум хүн Хятадад байна. Энэ нь сайн, муу талтай. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал байр суурьтай байна гэж би боддог. Аливаа орны эдийн засаг нь сайн байна гэдэг хүмүүс нь сайн байна гэсэн үг биш. Тэгэхээр үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Бусдад найдаж болохгүй. Ер нь битгий бусдад найдаж бай.
Сүүлийн долоон жил бид Хятадын нэг ч банкнаас нэг ч доллар зээлээгүй, засгийн газраас нэг ч доллар аваагүй. Анх бид шинэ бизнес эхлүүлье гэж байхдаа засгийн газарт найдаагүй. Бид өөрсдөдөө л найдсан. Бид ямар амжилтанд хүрэхээр зорьж байна вэ гэдгийгээ л бодож байсан.
Жендэрийн асуудалд тэгш хандахын тулд эмэгтэйчүүдээс асуух асуултанд боломж олгоё.
Энд байгаа эмэгтэйчүүд илүү олон асуулт асуугаасай гэж хүсч байна. Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд улам бүр чухал үүрэгтэй болж байгаа гэж боддог. Эмэгтэйчүүд бусад хүмүүсийн талаар санаа тавьдаг. Бусад хүнд дөхөмтэй байдлаар бизнесээ хийх вэ гэдэг дээр эмэгтэйчүүд илүү сайн санаа гаргадаг. Дэлхийн олон оронд удирдах албан тушаалд эмэгтэйчүүд гарч ирж байна. Тэд бусдад яаж сайн үйлчлэх вэ гэдэг дээр ухаалаг шийдлүүдийг гаргадаг. Манай компаний 47 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ бол технологийн компаниудад ховор үзэгдэл. Харин удирдах ажилтнуудын 34 хувь нь эмэгтэйчүүд.
-Та 25 настай Жэк Матай уулзсан бол өөрөөсөө юу гэж асуух вэ. Таны номыг орчуулаад эхэлсэн. Дуусахад 20 хувь үлдсэн. Та оршил болгож цөөн үг бичиж өгнө үү гэж хүсч байна?
-Би 25 настай өөртэйгөө таарвал “чи ийм зүйл хийнэ гэдэгтээ итгэлтэй байна уу” гэж асууна. Жэк Ма байна гэдэг тийм амар биш. Залууст туслахын тулд их зүйл хийх ёстой. Олон хүн зовж байна. Тэгэхээр дараа дараагийнхаа амьдралд тэдэнд яаж туслах вэ гэдгийг бодно. Би Жэк Ма байснаар олон боломжууд бий болсон. Олон хүнтэй уулзаж санаа сэтгэгдлээ солилцож байна. Тэгэхээр итгэлтэй байна уу гэж асуугаад "тийм" гэвэл наадахаа хий л гэж хэлнэ. Өнөөдөр хүнд байна. Маргааш үүнээс ч хүнд болно. Харин нөгөөдөр бол бүх зүйл сайхан болно. Яагаад гэвэл маргааш ихэнх нь үхчихнэ.
"Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүү: Та интернэтэд анх хайлт хийхдээ шар айраг гэж үгийг оруулж байсан гэж сонссон. Манай хамтлагийн нэр бол Шар айраг. Тийм болохоор танд хамтлагийнхаа цомгийг танд бэлэглэе.