Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Богд хааны ордон музей, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музей хамтран Богд хааны ордон музейд хадгалагдаж буй шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажлыг хийхээр болжээ. Богд хааны ордон музейн чихмэл амьтны цуглуулгад 200 орчим амьтны чихмэл байдгаас 70 гаруй нь шувууны чихмэл юм.
Талууд сэргээн засварлалтын ажлыг практик-сургалт зохион байгуулах замаар хэрэгжүүлэх аж. Сургалтыг ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн чихмэлчид удирдах ба сургалт нь хоёр үе шаттай явагдана.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа нь 2016 оны долоо дугаар сарын 29-ний 14:00 цагаас БСШУСЯ-ны Соёмбо танхимд болох ба БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Стефан Дуппел нар оролцоно.
Санамж бичигт Монголын талыг төлөөлж Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Германы талыг төлөөлж Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн Зоологийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Хэрман Анзорге нар гарын үсэг зурна.
Өнөө үед нийгэм цаг үеийн хурдацтай хөгжил, үйлдвэржилт, хотжилт гэх мэт олон шалтгааны улмаас дэлхий дээрх зарим амьтдын төрөл зүйл ховордож, улмаар устаж үгүй болж байна. Одоогоос 115 жилийн өмнө хийгдсэн Богд хааны цуглуулгын чихмэл амьтдын дотор устаж үгүй болсон амьтан ба түүний төрөл зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Музейд хадгалагдаж буй амьтдын цуглуулга нь нарийвчилсан судалгаа шинжилгээ, засварлалтыг шаардаж байна.
Уг цуглуулга нь 1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Хамбург хотод хийгдсэн бөгөөд Монгол оронд байдаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа тун онцлог юм. Тухайн үед танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоог хүртэл Богд хааны ордон музейн өвлийн ордонд олон нийтийн хүртээл болсоор байдаг.