Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД-ээс уншаарай.Жек Магийн илтгэлийг GoGo мэдээний агентлаг АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР шууд дамжууллаа.
- Орхон аймгийн Засаг дарга Дамбын Батлут захирамж гаргаж өөрийн орлогчоор А.Түвшинжаргалыг, ЗДТГ-ын даргаар Д.Соёлчхүүг томилохоор шийдвэрлэжээ.
- Шинэ Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр болж яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар болон агентлагуудын талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
- НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний зургаадугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч Өмнөд Суданыг зориход бэлэн болжээ.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар /2016 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар/ 18 аймгийн Засаг даргыг томилоод байна.
- Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдсан, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаанаа хийгээгүй байна.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Соэ- Ньюнт болон Солонгосын Олон Улсын Эрүүл мэндийн сангийн Ерөнхийлөгч, доктор Ин-Иоан нарыг хүлээн авч уулзлаа.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Богд хааны ордон музей, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музей хамтран Богд хааны ордон музейд хадгалагдаж буй шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажлыг хийхээр болжээ.
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хариуцна.
- Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр БНХАУ-ын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
- Орон даяар зохион байгуулж буй ”Тарваган тахал өвчнөөс сэргийлэх“ дархлаажуулалт маргааш дуусна.
- Танд гурван хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Улаанбаатар – Бээжин – Тайланд гэсэн маршрутаар нэг хүний 2 сая 300 мянган төгрөгөөр хэрхэн аялсан туршлагаа хуваалцсныг ЭНД-ээс уншаарай.
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гүйцэтгэнэ.
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар машинаа ачуулсан иргэдийн төлбөрийг эргүүлэн төлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдлээ.
- “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр уралдах морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэнэ.
- Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн бие бүрэлдэхүүн Монгол цэргийн оройн дээд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.
- Алибаба группыг үндэслэгч Жек Ма Бизнесийн амжилтын талаар илтгэлийн ИШЛЭЛ-ийг эндээс үзээрэй.
- Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр тохиодог “Дэлхийн Хепатитын Өдөр”-ийг тохиолдуулан “Оном” сангаас тус өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.
- ШӨХТГ-н ажилчдын орон сууцны шав тавих ёслолын үйл ажиллагаа Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт боллоо.
- Дөрвөн жилийн өмнө нээлтээ хийж байсан "Лондон-2012" олимпийн наадмын ФОТО агшинг ЭНД-ээс үзнэ үү.
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хариуцна.
- Комикс ном, Анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчдын дунд Манга Авардс улсын анхдугаар уралдаан зарлаж байна.
- Монголын баг тамирчдын салхийг хагалан Риог зорьсон боксын шигшээ багийн хамт олон Рио-де-Жанейро хотод өчигдөр очжээ.
- Олимпын нээлтийн ёслолын ажиллагааны тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 62-1425 ам.доллар бол хаалтын тасалбар 61-1050 ам долларын үнэтэй зэрэг нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
ДЭЛХИЙД:
- Америкийн нөлөө бүхий алдартнууд болох 100 гаруй хүн Дональд Трампын эсрэг кампанит ажил эхлүүллээ.
- Рио-2016 наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд нээлтийн ажиллагаанд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри тэргүүтэй 45 орны төр, засгийн тэргүүн оролцоно гэж зохион байгуулагчид мэдээллээ.
- Баруунтай харилцаа муудсан Эрдоган Оростой найзлах болсон шалтгаан нь юунд байгаа талаар ЭНД-ээс уншина уу.
- АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоныг нэр дэвшүүлэхээр болсон нь Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд томоохон намаас эмэгтэй хүн нэр дэвшсэн анхны тохиолдол боллоо.
- Оросын тамирчдыг шийтгэлийн хугацаа нь дууссан байсан ч олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн хатуу болзол тавьсантай холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргажээ.