-ГАРААНЫ БИЗНЕС-
Өхөөрдмөөр жижигхэн, эзэндээ санхүүгийн дарамт үзүүлэхгүй, байгальд ээлтэй энэ автомашиныг Монголд угсарч үйлдвэрлэжээ.
Зуун км-т 2000 төгрөгийн цахилгаан зарцуулдаг, дугаарын хязгаарлалтад орохгүй гээд түүнд олон давуу тал бий.
Дэлхийн машины үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага цахилгаан машин руу чиглэж буй энэ үед Монголчуудад суудлын цахилгаан машины хэрэглээг бий болгох сэдлийг төрүүлэхийн тулд уг машиныг бүтээсэн гэдгийг Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Жаргалсайхан хэлж байна.
ГАРААНЫ БИЗНЕС булан энэ удаад J-800 EV-2 загварын цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашиныг танилцуулж байна.
ЗАСВАРЧНААС ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХҮРСЭН ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРИЙН МЭДЛЭГ, ТУРШЛАГААР БҮТСЭН J-800 EV-2
Уг автомашиныг танилцуулахаас өмнө юуны өмнө Д.Жаргалсайханыг танилцуулах нь зүйтэй. Троллейбус Жагаа нэрээрээ салбартаа хэдийнэ танил болсон энэ эрхэм 1988 онд Чехословак улсад нийтийн тээвэр, цахилгаан машины ашиглалт, засварын инженерээр сургуулиа дүүргэжээ.
Нэг цэнэглэлтээр 100 км зам туулах чадвартай
Сургуулийн ширээнээс “Цахилгаан тээвэр компани”-д ажилд орсон тэрбээр засварчнаас ерөнхий захирал хүртлээ энэ байгууллагатай амьдралынхаа 26 жилийг холбосон байна. Энэ хугацаандаа монголд анхны троллейбусыг үйлдвэрлэж, үйлчилгээнд гаргажээ. Харин 2013 оноос “Номин холдинг”-ийн “Эколог бус” компанид зөвлөх инженерээр ажиллаж эхэлсэн. Энд мөн л тэрээр мэргэжлийнхээ дагуу Экобус, Дуобус, баяр наадмаар Хүй долоон худагийн хамгийн эрэлттэй унаа болдог Экологбус зэргийг үйлдвэрлэсэн.
Харин одоо тэрээ өөрийн 30 жилийн мэдлэг, туршлага, хөдөлмөрөөр суудлын цахилгаан автомашины туршилтын загварыг гарган, хотын гудамжаар хөлөглөн явна.
Түүний хөлөглөж буй эко автомашин 48 вольтоор ажилладаг, сандлынхаа доор дөрвөн аккумлятортой 3.5 киловаттын цахилгаан хөдөлгүүртэй эко автомашин нэг цэнэглэлтээр 100 км зам туулах чадвартай.
Энэ загвар анхных учир 11 сая төгрөгийн өртөгөөр бүтсэн. Харин захиалгаар хийлгэх бол энэ үнээс хямдарна. Мөн олон тоогоор захиалсан тохиолдолд үнэ хямдрах боломжтой бөгөөд нэг жилийн баталгаа өгөхөөс гадна таван жилийн засвар үйлчилгээг хариуцах юм байна.
“5-10 жилийн дараа гэхэд хүн төрөлхтний хэрэглээ цахилгаан машин болоод эхэлнэ. Хүн төрөлхтний хөгжлийн араас хөөх биш угтаж хөгжих ёстой гэсэн инженерүүдийн үзэл санааны хүрээнд автомашинаа хийж эхэлсэн. Суудлын цахилгаан машины анхны загварыг Монголд бий болгох, шинэ технологийг нутагшуулах нь миний ажлын зорилго.
Миний амьдралын 30 жил цахилгааны машины инженерчлэлтэй холбогдсон. Инженер хүн дэлхий дээр байгаа хамгийн оновчтой шийдлүүдийг цуглуулаад бүтээл хийдэг. Үүнтэй л адил би оновчтой загваруудыг цуглуулаад угсарч байгаа юм. Түүнээс би өөрөө зохиож бүтээсэн юм байхгүй. Шинэ технологийг нутагшуулж чадаж байгаад л гол учир нь байгаа юм. Нэг системд оруулж чадаж байгаагаараа давуу талтай” хэмээн Троллейбус Жагаа хэлж байна.
“Энэ машин бол олон компанийн хамтын бүтээл. Машин бол явдаг байшинтай л адилхан. Захиалагч, гүйцэтгэгч, түүхий эд гэхэд блок, цемент, арматур гээд олон компани ордог. Үүнтэй л адилхан. Сибкабель, Автошил, Анартех гээд олон компани хоршиж үйлдвэрлэсэнбүтээгдэхүүн. Тэр хэрээрээ ажлын байр бий болгож, олон хүнийг цалинтай, компаниудыг ашигтай болгодог давуу талтай. Яг л Японы хөгжлийн загварчлал. Япончууд шиг цалин авахыг хүсэж байвал тэдний хөгжлийн загварчлал, аж үйлдвэржилтийнх нь менежментийг Монголд нутагшуулж, хууль эрхзүй, бизнесийн орчинг бий болгох ёстой” гэдгийг ч тэрээр онцолсон юм.

1141 КМ ЗАМД 300 КВТ ЭРЧИМ ХҮЧ ЗАРЦУУЛЖЭЭ
Анхны загвар зургадугаар сарын 24-нд бэлэн болж, гарааны туршилтуудаа хийж байгаа юм. Монголын цаг уур, замын нөхцөлд тохирсон цахилгаан суудлын машины загварчлал, дизайн, хүчний элемент, явах эд анги гээд техникийн бүтэц, шийдлүүдийг оновчтойгоор харахын тулд гаргасан туршилт, судалгааны загвар хэмээн унаж яваа автомашинаа тайлбарлав.
100 км-т шөнийн тарифаар тооцох юм бол 1000-2000 төгрөг ашиглалтын зардалтай
Гарааны туршилт эхэлснээс хойш эко машин өнөөдрийн байдлаар 1141 км замыг туулж, энэ хугацаанд 300 КВт эрчим хүч зарцуулжээ. Тэгэхээр 100 км-т шөнийн тарифаар тооцох юм бол 1000-2000 төгрөг ашиглалтын зардал гарч байгаа нь дундаж шатахуун зарцуулалттай машинтай харьцуулахад 8-10 дахин бага дүн аж.
Нэг удаад 12 цаг хүртэл цэнэглэх бөгөөд бүрэн цэнэглэлтээр 100 км замыг туулах чадвартай. Мөн цахилгаан автомашины хувьд өвлийн улиралд халаалтын системдээ энергийнхээ дийлэнхийг зарцуулдаг гэх яриа байдаг ч “Манай машин 3.5 КВт энерги авах хөдөлгүүртэй. 400Вт инвентерийн системтэй. Тэгэхээр өвлийн улиралд халаалтын тал дээр асуудалгүй. Нийт авсан энергийнхээ өчүүхэн хувийг л халаалтад зарцуулдаг. Туршилт, судалгааны машин учраас халаалт, агааржуулалттай холбоотой асуудлыг нарийн шийдсэн. Цаашид улам боловсронгуй болгоно” гэсэн хариултыг өгсөн юм.

120 МЯНГАН ХҮНИЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА
Эдийн засгийн хямралыг экомашинаар давъя гэдэг зорилтыг тавин цахилгаан машины багийнхан ажиллаж байна. Эдийн засгийг хөгжүүлэхэд, түүний бүтээсэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөхөд ч тэр эрхзүйн орчинг зөв бүрдүүлж өгөх хэрэгтэй байгааг Д.Жаргалсайхан олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд хэлсэн юм.
-Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн тогтолцоо бий болгож, 120 мянган хүний ажлын байртай болгоход хууль эрхзүйн орчин чухал байна гэдгийг та хэлж байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Сүүлийн 25 жилийн хугацаанд үндэсний аж үйлдвэрийн салбар нурж унах хууль эрхзүй, бизнесийн орчинтой байна. Үүнээс болоод үндэсний гэсэн асар олон үйлдвэр хаалгаа барихад хүрсэн.
Жишээ авъя л даа. БНХАУ гэхэд энэ төрлийн цахилгаан машиныг импортлох юм бол 125 хувийн татвар төлөх ёстой. БНСУ 225, Япон 66 хувийн татвар тавьж байна. Импортын татварын бодлогоор дотоодын зах зээлийг хамгаалж байгаа юм. Монголд эсрэгээрээ гааль дээр таван хувийн татвартай. Бид бүтээгдэхүүнээ Орос руу гаргая гэвэл 66 хувийн татвартай. Манайх руу харин оруулахдаа бүгд тавхан хувийн татвар төлж байгаа юм. Ингэхээр л үйлдвэрүүд хаалгаа барьж, залуус нь гадаад руу ажиллахаар явж байна.
Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд 169 “Соната 7”-г цахилгаан машинаар сольвол жилд 500 сая төгрөг хэмнэнэ
Үндэсний аж үйлдвэрийн салбар хууль эрхзүйн тогтолцоо гэж байдаг. Манайд энэ урвуу харсан байрлалтай байна. Тиймээс л эдийн засгийн аюулгүй байдал үндсэндээ алдагдчихсан, импортоос хэт хамааралтай, эдийн засгийн тусгаар тогтнол алдагдчихсан дүр зурагтай байна. Энэ аюултай үзэгдлийг зогсоох ёстой.
Малыг малчдад, байрыг ард иргэдэд хувьчилж өгсөн ч дотоодын зах зээлийн эрэлт гэж асар том мөнгөний урсацыг гадаадын компаниудад хувьчлаад өгчихсөн. Гадаадын үйлдвэрлэгч нарт энэ зах зээлийг нээлттэй хаячихсан. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжихөд хүндрэлтэй байна. Үүнийг шийдчихвэл 120 мянган хүний ажлын байрыг бий болгох үйлдвэрлэлийн тогтолцоо бий болгох боломж байна.
Монгол өнөөдөр мэдлэгт суурилсан эдийн засагтай больё гэж яриад байна. Тэр чинь одоо л үүн дээр гарч ирэх ёстой байхгүй юу. Яаж цахилгаан хөдөлгүүрийг үйлдвэрлэж, ачааллын горимд удирддаг удирдлагын систем хийх, 48-ыг 12 волт болгодог инвентер хийж, түүгээр эд ангиудаа ажиллуулах, аккумляторын насжилт, чадварыг сайжруулах гээд энэ бүгд мэдлэгт тулгуурласан эдийн засаг байхгүй юу. Тэгэхээр хууль эрхзүйн орчин бүрдчихвэл Монголын зах зээлд шаардлагатай байгаа автомашиныг үйлдвэрлэж, араасаа маш олон үйлдвэрийг дагуулах боломж байна.
-Угсралтын үйлдвэр хөгжинө гэдэг нь маш олон ажлын байрыг бий болгож, эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж та хэлээд байна уу?
-Манай улсын үндэсний аж үйлдвэрийн салбар үнэндээ хэцүү байна. Бид халбага, сэрээ хийх технологийг мэдэж байна уу, харандаа, балаа ч хийж чадахгүй байна. Бид технологийн хоцрогдол орчихсон. Нэг ёсондоо сэтгэлгээний хувьд манкурт боолын түвшинд байна. Хэрэглэгч, хэт хэрэглэгч. Манай аж үйлдвэрийн салбар аюулын байдалд байна.
Хөгжингүй улс орнууд хөгжлийн ямар замыг туулсан бэ гэхээр угсралтын үйлдвэрлэлийн төвшин. Азийн бар орнуудын аж үйлдвэржилтийн менежмент байхгүй юу. Угсралтын үйлдвэр, дараа нь хоршсон, тэгээд технологи үйлдвэрлэлийн төвшин рүү орж байж, бүсийн болон дэлхийд өрсөлдөх ёстой. Дотоод зах зээлээ гадныханд булаалгачихаад шууд гаднын зах зээлд өрсөлдөнө гэдэг боломжгүй. Нэг настай хүүхдийг 25 настай залуутай бөх барилдуулахтай адилхан.
Машин байгууламжийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх нийгмийн сэдэл төрүүлэх гээд банкны өндөр хүү төлж, алдагдалд орон ажиллаж байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ингэж хийх олон зуун Жаргалсайханууд төрөөсэй гэж бид бүтээгдэхүүнээ хийдэг. Бүтээж чадаж байгаа ард түмэн л оршин тогтнодог.
Эх оронч худалдан авалт гэж бий. Солонгосчууд Монголд ирэхээрээ Солонгос буудалд орж, солонгос хоол иддэг. Үүнтэй нэг адил эх оронч худалдан авалт иргэдийн сэтгэлд бий болох ёстой. Инженерүүд зүтгэхэд бэлэн.

-Магадгүй таны бүтээлийг хятадын худалдааны сайтуудаар зарагдаж буй цахилгаан машинаас юугаараа ялгаатай юм. Үнийн хувьд эх орондоо угсарч байж хямд байх боломжгүй юм уу гэх хүмүүс бий.
-Хятадын үнээр зарсангүй гэх хүмүүс мэр сэр байна. Бид масс үйлдвэртэй хятадтай яаж өрсөлдөж чадах юм бэ. Суурь үйлдвэр байхгүй, боловсон хүчин ч бас алга. Жишээлбэл хятадад нэг гагнуурчинд 300 мянган төгрөгийн цалин өгье гэхэд ажлыг бол сайн хийнэ. Харин Монголд өөдөөс чинь нулимна. Гашуун ч үнэн нь энэ. Энэ мэтчилэн нөхцөл байдлыг бодоод үзвэл үнийг хятадаас хямд байлгах боломж бас тааруу.
Энэ машинд чинь Монголын юу орсон юм бэ гэж асуудаг хүмүүс бий. Монгол толгой ажиллаж, Монгол хөдөлмөр орсон юм
Бас “энэ машинд чинь Монголын юу орсон юм бэ” гэж асуудаг хүмүүс бий. Технологи нутагшуулах гэдэг өнөөдрийн биш аль эртнээс л байсан асуудал. Оросууд 1923 онд Италиас машин хуулбарлан технологи нутагшуулж байсан. Би ч мөн л адил дэлхийгээс нутагшуулж байна. Монгол толгой, Монгол хөдөлмөр орсон юм.
-Эко машиныг хүмүүс хэр сонирхож байна вэ?
-Хот дотор зардал багатай хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэе гэсэн эцэг эхчүүд, гадуур ажилтай байдаг хүмүүс, тэр бүү хэл малчид сонирхож байна. Бидний бодлоор эхний ээлжинд төр манлайлал үзүүлж, үндэсний үйлдвэрлэлээ хөл дээр нь босгож болно. Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд 169 “Соната 7” машин унаж байна. Үүнийхээ оронд 169 цахилгаан машин унавал 569 сая төгрөгийн шатахууныг 50 сая хүртэл бууруулах боломжтой. Үүгээрээ эрчим хүчний салбарыг дэмжиж байгаа юм. 569 сая төгрөгийн шатахуун гэдэг гадагшаа мөнгө гаргаж, ам.долларын ханшийг өсгөж байна гээд бодвол олон зүйл бий.
-Цаашид цахилгаан машины төрлөөр хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?
-Бид таван хүний суудалтай цахилгаан такси үйлдвэрлэхээр зорьж байна. Таксины жолооч өдөрт 30 мянган төгрөгийн хураамж, гурван жилийн турш төлдөг. Өдөртөө 20 мянган төгрөгөөр шатахуун хийхээр гэртээ 10 мянган төгрөгтэй харьвал их юм болдог. Тэгэхээр бид цахилгаан такси үйлдвэрлэх юм бол компанидаа 25 мянга, эрчим хүчиндээ 3000 төгрөг зарцуулаад ард түмэнд км нь 600 төгрөгөөр үйлчлэх боломжтой. Ингэхээр өдөртөө бараг 30 мянган төгрөгтэй харина. Тэр хүний амьдралд өөрчлөлт орно биз. Энэ чинь л байхгүй юу.
Цахилгаан машин хийх нь дизель, бензин хөдөлгүүрт машин хийхээс өртөг зардлын хувьд хамаагүй хямд. Тийм том үйлдвэрийн орчин ч шаардахгүй. Хамгийн өртөг, зардал багатай үйлдвэр болно.

Та цахилгаан хөдөлгүүртэй, эко машины талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99117292 дугаарын утсаар лавлах боломжтой.
Мөн та GoGo мэдээний агентлагын Гарааны бизнес буланд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахыг хүсвэл 11-326590 дугаарын утсаар холбоо бариарай.