Нийслэлийн статистикийн газраас гаргадаг долоо хоногийн ажиглалтаар махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан байна.
- Хонины ястай мах 422,
- хонины цул мах 250,
- үхрийн ястай мах 233,
- үхрийн цул мах 589,
- адууны ястай мах 150,
- ямааны ястай мах 300 төгрөгөөр тус тус буурчээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 16 нэрийн барааны үнэ тогтвортой, 18 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өсчээ.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа аж.
Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 800-1800 төгрөгийн үнэтэй байна. “Таван эрдэнэ зах”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1800 төгрөгөөр “Оргил супер маркет” худалдаалж байна. Монгол лууван 1900-3300 төгрөгийн хооронд үнэтэй байна.