Японы Хүмүүнлэгийн хүрээлэнгээс Зүүн хойд Азийн судалгааны хөтөлбөрийг санаачлан, улмаар “Зүүн хойд Азийн судалгааны төв”-ийг Монгол Улсад нээхээр болсон.
Нээлтийн ажиллагаа өнөөдөр 15.00 цагт Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн байранд болно.
Тус төв байгуулагдсанаар Монгол Улс бүс нутгийн төдийгүй дэлхийн томоохон судалгааны төвүүдтэй нэг сүлжээнд орж байгаа аж.
Ингэснээр манай эрдэмтэд зөвхөн өөрсдийн эх орны хэмжээнд судалгаа явуулах бус улсынхаа түүхийг бүс нутгийн хэмжээнд судлах, хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм.
Тэр дундаа томоохон улсуудаас хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний ажлын хүрээнд монгол улсад албан ёсны төвтэй болсноор олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байна. Тухайлбал эрдэмтэн солилцох, туршлага хуваалцах, судалгаа хийх, урт боогино хугацааны бодитой, цогц судалгааг хэрэгжүүлэх боломжтой.
Шинээр байгуулагдах төвийн үйл ажиллагаанд ШУА-ийн салбар бүрийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн багш, судлаачид нээлттэй оролцох боломжтой бөгөөд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн энэ төвийг удирдах, зохион байгуулах ажлыг хариуцна.
Эхний ээлжинд Зүүн хойд Азийн 400 гаруй жилийн турш өрнөсөн нийгэм, түүхийн үйл явцыг хамтран судлахаар болоод байна. Үүний дараа археологи, соёлын өв, орчин үеийн эдийн засгийн өөрчлөлт, улс төрийн харилцан ойлголцол зэргийг үе шаттайгаар судлах юм.
Өнгөрсөн жил Европын эрдэмтэд Сибирь, хойд Хятад, төв Азийн судалгааны гол төвийг Монгол Улсад байгуулахаар болж, өөрийн судалгааны төв салбараа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн дээр байгуулсан билээ.