Монголын цагдаа анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн нэрийн өмнөөс үндсэн үүргээ гүйцэтгэхэд бэлэн боллоо. Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монголын талын бие бүрэлдэхүүн 850 албан хаагчийг үдэх ёслол Зэвсэгт хүчний жанжин штаб болон Цагдаагийн ерөнхий газарт өчигдөр болсон юм.
Цагдаагийн албан хаагчид 2006 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд цэргийн бие бүрэлдэхүүнд оролцож ирсэн билээ. Харин ЦЕГ-аас Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт цагдаагийн албан хаагчийг ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргажээ.
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газар хүсэлтийг нааштай хүлээн авч өнгөрсөн дөрөвдүгээр сард үнэлгээний багийн шинжээч манай улсад ирж цагдаагийн албан хаагчдаас шалгалт авчээ.
Шалгалтаар 14 албан хаагч тэнцэж байгууллагынхаа нэрээр монгол цагдаа нар олон улсын мөрдэс нэгт нөхөдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх боломжтой болжээ. Мөрдэс нэгтнүүд дундаасаа салхийг хагалж цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Б.Бат-Оргил нар Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэхээр болсон байна. ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис тэднийг өчигдөр үдэн гаргах ёслол болсон юм.
Энэ үеэр ЦЕГ-ын дарга Р. Чингис “Цагдаагийн байгууллагын албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож ирсэн. 2006 оноос эхлэн 260 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн бол өнөөдрийн байдлаар 28 албан хаагч Өмнөд Суданд цэргийн энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа.
Харин энэ удаа манай хоёр албан хаагч анх удаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн үйл ажиллагаагаар оролцож байгаагаараа онцлог. Энэ ажиллагаанд гадаадын 38 улсын хууль сахиулах байгууллага оролцсон бол манайх 39 дэх нь болж байна. Энэ бол өндөр хариуцлага, нэр төрийн асуудал.
Бусад улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудад Монголын цагдаа ямар байдгийг та хоёроор төсөөлнө. Аян замдаа сайн явж, энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлээд ирээрэй” хэмээн энхийг сахиулагч цагдаа нарт захив.
Энхийг сахиулагч цагдаагаар сонгогдсон Б.Эрдэнэдалай цагдаагийн байгууллагад 12 жил ажилласан. АНУ-ын Истер Кентаки их сургуульд “Хууль сахиулах байгууллагын удирдлага менежмент” сэдвээр хууль зүйн магистр хамгаалсан, цагдаагийн байгууллагад эдийн засгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч зэрэг албан тушаал хашиж байсан ажил мэргэжлийн аварга, цагдаагийн шилдэг мөрдөн байцаагчдын нэг аж.
Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсон тухай “Хариуцлагатай нэр төртэй албанд анх удаа сонгогдож ажиллах болсондоо туйлын их баяртай байгаа. Аав ээж, гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олондоо баярлалаа. Би 2000 оноос хойш анх Цагдаагийн академид сонсогч болж ирснээс хойш ажлын гараагаа эхэлсэн.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч, мөрдөн байцаах газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон хар тамхи мансууруулах бодис тэмцэх чиглэлээр албан үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн байгууллагын үеийн үед гадаад харилцааг чухалчлан харилцаж ирсэн. Монгол Улсдаа хамгийн олон гадаад улстай харилцаа тогтоосон мөн энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн хамт олон.
Тэр хүрээнд миний хувьд урд нь цагдаагийн байгууллагыг төлөөлж хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Колумб Перу, Япон, Тайланд зэрэг улсад сургалтад хамрагдаж олон улсын хурал зөвлөгөөнд Монгол Улсын хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, нөхцөл байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлж байсан туршлагатай.
НҮБ цагдаагийн байгууллагын ажилтнуудыг дэлхийн халуун цэг болсон улс орнуудад энхийг сахиулах ажиллагаанд татан оролцуулдаг. Тэгэхдээ дүрвэгсдийн хотхон буюу цэрэг армийн хүчээр нэгэнт тогтоосон нөхцөл байдлыг хамгаалалтад авч, дотоодод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг болон бусад эдэлж чадахгүй байгаа эрхийг хангах зорилгоор цагдаагийн албан хаагч нар ажилладаг. Энэ албанд өөрийн үндсэн үүргээрээ оролцож, үүргээ нэр төртэй биелүүлээд ирнэ” гэлээ.
Харин Б.Бат-Оргилын хувьд эрхзүйч, олон улсын болон гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй. Цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаа, хэв журмын байцаагч, хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, гадаад харилцаа хариуцсан ахлах байцаагчаар нийт 10 жил ажилласан юм байна.
Тэрээр “Хуучин Цагдаагийн академид цагдаагийн албан хаагчдын хэлний мэдлэгийг сайжруулах гадаад хэлний сургалтын төв байсан. Тэнд маань надад англи хэл сурах үндэс суурь болсон. Дараа нь гадаад хэлний сургалтын төвөөр дамжин, бас өөрөө бие дааж англи хэлийг сурснаар энэ удаагийн ажиллагаанд явах гол түлхэц болсон болов уу.
Цагдаагийн албан хаагч байнгын бэлтгэлтэй байдаг учраас олон хүний итгэлийг алдахгүйгээр эх орныхоо нэрийг өндөрт өргөж ажиллахыг хичээнэ” гэлээ.
Б.Заяа