"Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт өглөөний 09.00 цагт хөл тавих зай алга байлаа. Монголын ард түмний хамгийн ихээр итгэл хүлээлгэж найдвар тавьж байгаа жүдо бөхийн шигшээ багийн хамт олон өнөөдөр эх орноосоо мордохоор болж ийнхүү хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Рио-2016 олимпийн наадамд түүхэндээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 13 жүдоч татамид зодоглоно.
-60кг-д залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, Азийн наадмын аварга, -66кг-д Д.Төмөрхүлэг, Азийн наадмын мөнгөн медальт 73кг-д Г.Одбаяр, багийн ДАШТ-ий хүрэл, ААШТ-ий хошой хүрэл медальт -81кг-д О.Ууганбаатар, Абу Дабигийн Их дуулга тэмцээний алтан медальт -90кг-д Л.Отгонбаатар, -48кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, -52кг-д Бакугийн Их дуулгын аварга А.Цолмон, -57кг дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аваргын хүрэл медальт -63кг-д Ц.Мөнхзаяа, Ази тивийн аварга -70кг Ц.Наранжаргал нар ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Д.Баттулга, эмч П.Бат-Очир нарын хамт Риог зорилоо.
Баг тамирчдынхаа бэлтгэлийг хангахаар дэлхийн аваргын хүрэл медальт 60кг- Д.Амартүвшин, 66кг-д Д.Алтансүх, 73кг-д олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, 81кг-д Ази тивийн аварга Н.Дагвасүрэн, 48кг-д залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Наранцэцэг, 57кг-д Чингис хаан Гранпри 2016-д шуугиан тарьж түрүүлсэн Л.Энхрийлэн, 63кг-д багийн дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Мөнгөнчимэг нарын шилдэг жүдочид багтжээ.
Жүдочдын ар гэрийнхэн, анхны багш нар, найз нөхөд, хамт олон төдийгүй танхим цугласан олон тамирчдаа дотогш ороход алга ташиж амжилтын дээдийг хүссээр үдлээ.
Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, Монголын багийн тугч Б.Тэмүүлэн, +78кг П.Лхамдэгд нар энэ сарын 31-нд эх орноосоо мордоно.
Олимпийн наадмыг зорьж буй жүдочдын сэтгэгдлийг хүргэж байна.