Ази Европын 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалт /AСEM 11/ манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид олон улсын дээд арга хэмжээг өндөр зохион байгуулалттай хийж чадахаа гадаадын олон төлөөлөгчдөд харуулж чадсан нь бахархууштай.
Уулзалтад зориулан олон шинэ бүтээн байгуулалт өрнөсний нэг нь АСЕМ Виллаж хотхон бөгөөд улс орнуудын болон олон улсын байгууллагуудын нийт 53 тэргүүн уулзалтын үеэр энэхүү хотхонд байрласан байна.
Хүрхрээгийн аманд буюу Скай Ресорт цогцолбортой зэрэгцээ байрлах АСЕМ Виллаж нь тавин гурван вилла, Клаб хаус үйлчилгээний төв, нуурын дэргэд байрлах Их Монгол гэр зэргээс бүрджээ. АСЕМ Виллаж хотхоны нэг виллад нэг тэргүүн байрласан агаад тус бүрт тогооч, үйлчлэгч гэх мэт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг үйлчилсэн байна. Тэгвэл дээд хэмжээний уулзалтад оролцсон ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн байрласан Виллагийн дотоод заслыг сонирхоцгооё.
Вилла бүрийг сайн чанарын барилгын материал болон дэлхийд тэргүүлэгч брэндийн захиалгат тавилгуудаар тохижуулсан байх юм.