Гадаад паспортын бэлдэц дууссан учраас хэвлэхгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Улмаар 100 айл дахьУлсын бүртгэлийн -ерөнхий газрын гадна гадаад паспорт авах хүсэлтэй иргэдийн дараалал үүсээд байгаа аж. Энэ талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.
-Гадаад паспорт хэвлэж байгаа юу. Бэлдэц нь дууссан гэсэн мэдээлэл гараад байна?
-Энэ жил иргэдийн гадаад паспорт авах захиалга өмнөх онуудтай харьцуулахад 30.5 хувиар өссөн байна. Тодруулбал, 2014 онд 13200 гаруй иргэн, 2015 онд 190100 иргэн гадаад паспорт шинээр захиалж авсан. Гэтэл энэ оны долдугаар сарын 25-ны өдөр гэхэд 120000 иргэн гадаад паспорт захиалж авсан байна.
Сүүлийн хоёр жилд гадаад паспортын захиалга 30.5 хувиар өссөн
Наадмын өмнөх өдрүүдэд 100 айл дахь манай гадаад паспортын хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн гурван төвөөр өдөртөө л 1800 гаруй иргэн захиалга өгч байсан. Иргэдийн энэ бөөгнөрсөн захиалгыг хугацаанд нь гаргах шаардлагатай учраас бид гурав хоногт гардаг яаралтай үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоож, энгийн үйлчилгээнд шилжүүлэн ажиллаж байна.
Зөвхөн иргэнээс захиалга авахаас гадна гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтлөх, мэдээллийг баталгаажуулах, үйлдвэрт илгээх, захиалсан паспортыг хэвлэх, паспортыг захиалсан газраар нь ялгах, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурах, тамгаар баталгаажуулах, олголтод байршуулах зэргээр техник ажил нилээд байдаг л даа. 2016 оны төсөвт суусан санхүүжилтээр авсан гадаад паспортын бэлдэцээр бүтэн жилийн хэрэгцээг хангах ёстой. Гэтэл өмнөх онуудын бүтэн жилийн турш олгогддог паспортыг энэ оны эхний хагас жил гэхэд олгосон байна.
-Нөөц хэр байгаа вэ. Улсын төсвөөс хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?
-2016 оны улсын төсөв хүндхэн байсан. Үүнээс шалтгаалан Германаас нийлүүлэх бэлдэц хөрөнгө мөнгөний гачааллаас болж хугацаанаасаа хойшилж ирсэн. Гэхдээ Германаас наймдугаар сарын 10 гэхэд бэлдэц ирнэ. Одоогоор бэлдэцийн үлдэгдэл байгаа учир үйлчилгээ тасалдахгүй. Энэ бөөгнөрсөн ачааллыг багасгах хүртэл дугаар тарааж ажиллах арга хэмжээ авч байна.
-Өдөрт хичнээн дугаар олгож байгаа вэ. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд энэ үйлчилгээ хийгдэж байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар гэхэд долдугаар сарын 28, 29-ний өдрүүдийн дугаарыг иргэд авсан байна. Энэ зохион байгуулалт өмнөх бөөгнөрлийг дуустал явагдах байх. Одоогийн байдлаар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн гурван төв дээр өдөрт тус бүр 50 иргэнээс, 100 айл дахь хэлтэс дээр 350 иргэнээс захиалга авч, нийт 500 иргэнд үйлчилгээ үзүүлж байна.
Мөн 21 аймаг, хилийн чанадаас ирүүлсэн гадаад паспортын үйлчилгээг үзүүлж байна. Уг нь дөрөвдүгээр сард үйлчилгээ хэвийн явж байсан. Тавдугаар сарын 20-ноос ачаалал нэмэгдсээр байдал улам хүндэрч байна.
Б.Бямбасүрэн