Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- ГАРААНЫ БИЗНЕС булан энэ удаад J-800 EV-2 загварын цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашиныг танилцуулж байна.
- Энэ сарын 15-26-ны өдрүүдэд болсон БНХАУ-ын Засгийн газраас зохион байгуулдаг “Miss Leisure World 2016” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Б.Гүнзаяа амжилттай оролцоод иржээ.
- “Тэжээвэр амьтдын нууц амьдрал” Хүүхэлдэйн кино 235 удаа дэлгэцэнд гарч Кино тоолуурыг дахин тэргүүллээ.
- Байгалийн жимсийг хэрхэн таних талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын хэлтсийн Ахлах байцаагч Ц.Булгантай уулзаж ярилцсныг ЭНД-ээс уншаарай.
- Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэгийг дэвшүүллээ.
- Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо.
- "Нүүдлийн зурган өгүүлэмж" сангийн тэргүүн, уран бүтээлч Н.Эрдэнэбаяртай Комикс ном, анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчдын дунд зарласан Манга Авардс улсын анхдугаар уралдааны ач холбогдол болоод оролцогчдын юун дээр анхаарах ёстой талаар ярилцсныг ЭНД-ээс уншаарай.
- Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын ажилтай танилцах үеэрээ зэрлэг ургамлыг хадах хэлбэрээр устгаж нийслэлийн иргэдийг эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэйг анхааруулжээ.
- Барилга, хот байгуулалтын сайдад нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярыг нэр дэвшүүллээ.
- Оны эхний хагас жилийн байдлаар зам тээвэр ослын улмаас 19 хүүхэд нас барж, 554 хүүхэд багачууд бэртэж гэмтсэн байна
- Монголын ард түмний хамгийн ихээр итгэл хүлээлгэж найдвар тавьж байгаа жүдо бөхийн шигшээ багийн хамт олон өнөөдөр эх орноосоо мордлоо.
- “5 шар”-ын төмөр замын гармыг долдугаар сарын 29-ний 22.00 цагаас 30-ны 07.00 цагийн хооронд бүрэн хаана.
- Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу үеийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс нийт 126.2 тонн бараа, материалыг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэн хүргэж, иргэдэд хуваарилан олгоод байна.
- Монгол Японы Хөдөө аж ахуйн ll форум Японы Хоккайдо мужийн Обихиро хотод болж байна.
- Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон "Рио 2016" зуны ХХХI олимпийн наадамд зориулсан Монголын үндэсний олимпийн хороо, “Монгол шуудан” ХХК хамтран шуудангийн шинэ марк гаргалаа.
- Монголын усанд сэлэлтийн шигшээ багийн хоёр тамирчин өнөөдөр 12.00 цагт эх орноосоо мордлоо.
- Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай нийт 329 сая 512 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, Улсын нөөц сангаас олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.
- Тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцно гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлсэн байна.
- “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам шашин-2016 шашин” соёлын наадмыг наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
- Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллана.
- 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, Баян-Өлгий аймаг – Мобиком Корпораци болон түүний ажилтан албан хаагчид Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тохиолдсон үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд нэн шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээний бараа материал бүхий хүмүүнлэгийн тусламжийг хүргэж өгөөд байна.
- Амралтын өдрүүдэд Улаанбаатарт 33-34 хэм, зарим нутгаар 39 хэм хүртэл хална гэж Ус цаг уур орчны шинжилгээний газрын тав хоногийн урьдчилсан мэдээ харуулж байна.
- Өнөөдөр өглөө байрны дээврээс үсрэх гэж байсан 17 настай эмэгтэйн амийг Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид аварчээ.
- Нийслэлийн статистикийн газраас гаргадаг долоо хоногийн ажиглалтаар махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан байна.
- Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо.