Монголын баг тамирчдаас 2016 оны олимпийн тийзээ захиалсан гурав дахь тамирчин бол ОУХМ Ганхуягийн Нандинзаяа. О.Гүндэгмаа гавьяат булган сүүлтэй байж 21 настай мэргэн урт бууны төрөлд цэц мэргэнээ сорихоор болсон.
Тодотгох нэг зүйл гэвэл Рио-2016 олимпийн наадамд оролцох Монголын багийн ховор хувь заяа гэмээр аав, охин хоёр багш, шавийн барилдлагаар анх удаа цэц мэргэнээ сорино.
ОУХМ Г.Нандинзаяа энэ талаар "Миний амжилтын ард аав минь бий. Залуудаа буудлагын шигшээ багийн тамирчин байсан. Одоо ч хэвтээ 60 метрийн дасгалд бууддаг, тэмцээн уралдаанд ч түрүүлчихдэг. Олимпийн эрх авч аав, ээжийгээ өчүүхэн ч гэсэн баярлуулж чадсан болов уу. Аавынхаа ачаар л ийм амжилтад хүрсэн болохоор баяртай байгаа. Аавтайгаа хамт 2016 оны олимпийг зорино гэхээр гоё санагдаж байгаа. Өөрийгөө азтайд тооцдог. Аав нь шигшээ багийн дасгалжуулагч, охин нь тамирчин. Аав минь бэлтгэлийн үед хатуурхаад сүйд болохгүй. Би өөрөө юу хийхээ, ямар алдаа дутагдалтай гаргаснаа мэддэг. Алдаагаа давтахгүйг хичээж засч сайжруулдаг болохоор ааваасаа зэмлэл сонсох нь бага шүү" хэмээн ярьсан юм.
Г.Нандинзаяагийн хувьд 2007 оноос хойш буудлагын спортоор хичээллэсэн. Аавыгаа дагаад буудлагын тэмцээн уралдаан, бэлтгэл дээр их очдог байсан охин 13 настайдаа буудлагаар хичээллэхээр аавдаа шалгалт өгөхөөр шийдсэн гэдэг.
Жижигхэн биетэй байснаас тэр үү аав нь “Миний охин дараа жил орох уу” гэхэд нь “Үгүй одоо оръё л доо” гээд л ятгаж дөнгөсөн. Өөрөө л их спортын талбар луу зориглож орсноос аав нь буудлагаар хичээллэх үү гэсэн санал тавьж байгаагүй талаар Г.Нандинзаяа ярьж байсан юм.
Аавынхаа ч итгэлийг алдалгүй гурван жил хичээллээд л 2010 онд Монгол Улсын шигшээ багт анх дуудагдсан түүхтэй.
Харин тэр өнөөдөр энэ цагийн үеийн дэлхийн шилдэг мэргэн буучидтай галын шугаманд эн зэрэгцэн зогсохоор өчигдөр Риог зорилоо.
Монголын олимпийн түүхэнд нэгэн ховор тохиол болон үлдэж буй аав, охин хоёрт амжилтын дээдийг хүсэн ерөөе.