Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгийн талаар The Washington Post сонин онцлон мэдээлсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.
"Монголын баг тамирчдаас олимпийн медаль хүртэх найдваруудын нэг 26 настай С.Батцэцэг Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн наадамд оролцох бэлтгэлээ хангаж байна.
С.Батцэцэг Лондонгийн олимпийн хүрэл, дэлхийн хошой аварга, дэлхийн аварга. 10 жилийн сургуулийн сурагч С.Батцэцэг хоолойны махаа авахуулаад эмнэлэгт хэвтэж байхад чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол зохиогдсон нь зурагтаар гарч байжээ.
Тус тэмцээнд Монголын шилдэг эмэгтэй тамирчид түрүүлсэн нь С.Батцэцэгт чөлөөт бөхөөр хичээллэх урам анх өгчээ.
С.Батцэцэг Улаанбаатар хотоос зайдуу "Говь" цогцолборт олимпийн бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Монголчуудын хувьд үндэсний бөхөө дээдэлдэг Чингис хааны үеэс уламжлагдан ирсэн гэж үздэг. Чингис хаан бөхийн чадварыг нь үндэслэн өөрийн дайчдаа сонгодог байсан гэх түүхтэй. Монголчууд үндэсний соёл, уламжлалаа алдаагүй бөгөөд өдгөө жил болгон Үндэсний баяр наадмаа зохион байгуулж буй юм.
Эрт дээр үеэс эрчүүд хүчтэй байсан бөхийн спортод эмэгтэй хүн бас амжилт гаргаж болдог гэдгийг дэлхийн хошой аварга С.Батцэцэг болон чөлөөт бөхийн шигшээ багийн бусад эмэгтэй тамирчид баталсаар байна гэж The Washington Post онцоллоо.