Туркийн Ерөнхий сайд асан Ахмет Давутоглу Туркийн агаарын хилийг зөрчсөн бүх онгоцыг сөнөөх тушаал өгч байсан гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар тэрээр "Энэ тушаал зөвхөн ОХУ-ын онгоцнуудыг онилсон тушаал биш байсан. Туркийн агаарын орон зайг зөрчсөн ямар ч онгоцыг сөнөөх тушаалыг би өгсөн. Мөн Орос онгоцнууд манай агаарын хилийг зөрсөн явдал хэд хэдэн удаа давтагдаж байсан" гэв.
Сануулахад энэ сарын 15-16-нд шилжих шөнө Туркийн цэргийн бүлэглэл төрийн эргэлт хийхийг оролдсон билээ. Төрийн эргэлт хийхээр завдсан бүлэглэл дотор Оросын Су-24 байлдааны онгоцыг сөнөөсөн хоёр нисгэгч байсныг илрүүлэн баривчилсан гэдгээ Ерөнхийлөгч Эрдоган мэдэгдсэн юм.
Оросын Су-24 байлдааны онгоцыг Туркийн нисэх хүчин сөнөөсний дараа хоёр улсын харилцаа хурцдаад байсан юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС