Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Төрийн ордны уулзалтын танхимд БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Син Хайминь сайд Б.Бат-Эрдэнэд ажлын амжилт хүсэн хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлсэн байна.
Хариуд нь сайд талархал илэрхийлээд "Монгол Улс БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн. Хоёр талын хүчин чармайлтын дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин гүнзгийрч, шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг" гэв.
Тэрбээр цааш ярихдаа "Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан урагшлан хөгжиж байна.
Сүүлийн жилүүдэд цэргийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, дээд төвшний харилцан айлчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, хамтарсан хээрийн сургууль, цэргийн боловсролын солилцоо, цэргийн соёл урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа өндөр төвшинд байгааг онцлов.
Мөн БНХАУ-ын БХЯ-наас манай улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байдагт БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархал илэрхийлье гэсэн юм.
Элчин сайд Син Хайминь хоёр орны хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбар онцлох байр суурь эзэлдгийг онцлоод бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.