БНСУ-ын жижиглэнгийн зах зээлийн номер нэг сүлжээ Emart хайпермаркетийн Монгол дахь анхны салбарын албан ёсоор нээлтээ хийсэн.
Тэгвэл “Emart Чингис” салбарын урьдчилсан нээлт энэ сарын 26, 27-нд болсон бөгөөд хоёр өдрийн дотор 400 сая воны /353.515 ам.доллар/ борлуулалт хийсэн хэмээн Korea Herald мэдээллээ. Энэ нь төсөөлж байснаас гурав дахин их тоо хэмээн эх сурвалж бичжээ.
Түүнчлэн албан ёсны нээлтийн өдөр 3500 гаруй үйлчлүүлэгч дэлгүүрт ирсэн байна. Тооцоолж байснаас их үйлчлүүлэгч ирж, ачаалал үүссэний улмаас Emart-ийнхан зургаан ч удаа орох хаалган дээрх урсгалыг хязгаарлахад хүрчээ.
Өмнөд Солонгосын 320 компаниас 12 мянган бараа бүтээгдэхүүн оруулж ирэх аж. Мөн Emart хайпермаркетэд худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний гуравны нэг нь Өмнөд Солонгосынх байх юм.
Сануулахад Emart сүлжээг “Алтай холдинг” ХХК оруулж ирсэн бөгөөд 166 дахь салбараа Монгол Улсад нээж байгаа юм.
Эх сурвалж: Korea Herald