Ойрын өдрүүдэд Улаанбаатарт халах хэдий ч үүлэрхэг, түр зуурын бороотой байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буй.
Гэнэтийн хүчтэй түр зуурын борооны улмаас үер бууж болзошгүй тул Нийслэлийн онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг өглөө.
- Усархаг бороо орсны улмаас голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул голын усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх
- Гол, усыг гатлахдаа батлагдсан зам, маршрутаар гарах, усанд боогдох эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх
- Тогтоол усанд орохгүй түүний ойр орчим байрлахгүй байх, айл өрхүүд орон гэрээ, хашаа хороогоо борооны ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах
- Хүчтэй салхинаас хамгаалж даруулга, бэхэлгээ хийх
- Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх
- Малыг туухдаа батлагдсан замаар гарах
- Аянга цахилгаан, аадар бороонд цохиулахаас сэргийлэх
- Аж ахуйн нэгж, албан байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, ажлын хэсгийг үүрэг даалгавраар хангах
- Борооны цув, резинэн гутал, мотопомп зэрэг үер, усны үед зайлшгүй шаардлагатай хувцас, техник, багаж хэрэгслийг бэлтгэх
- Борооны ус зайлуулах шугам, гаргалгааг шалгах
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулав.