Өчигдөр 19:55 цагаас 20:30 цаг хүртэл Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар бороо орсон. Улмаар хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан.
101, 105 дугаарын утсанд иргэдээс үер усны холбогдолтой 65 дуудлага ирж, энэ дагуу аврах, хор уршгийг арилгажээ.
Нийт дуудлагын
- 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон,
- 24.9 хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан,
- 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлагыг эзэлж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын 73 албан хаагч, 11 автомашин, ус соруулах 4 техник хэрэгсэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн 23 албан хаагч, 3 автомашинтай, нийслэлийн Гамшгаас хамгаалах 4 албаны 69 албан хаагч, 7 автомашин, нийт 165 албан хаагч 25 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдалд ажилласан байна.
Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ний зүүн талын автозамуудад ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхруудад ус их орж автомашинууд усанд автсан байна.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн зүүн хойд уулзвар, 45 сургуулийн хороолол дундах авто зам, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Нарны замын зүүн талын автозам, “Буян” ХХК-ний зүүн талын автозамуудад үүссэн борооны ус их хэмжээгээр тогтож автомашинууд усанд автсан байжээ.
Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан.
Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халах урьдчилсан төлөвтэй байгааг НОБГ-аас анхааруулж байна.