“Рио-2016” олимпийн наадам эхлэхэд яг долоо хоногийн хугацаа үлдлээ. Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох олимпийн наадмын нээлтийг орон орны хувцасны үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй.
Ижил хувцсаар жигдрэн гоёх санаа 1936 оны Берлиний олимпоос эхлэлтэй бөгөөд Дэлхийн II дайны дараа уг уламжлалыг Олимпийн Харти (Олимпийн хөдөлгөөн, Олимпийн наадмын үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөн ажилладаг эрх зүйн тулгуур баримт бичиг. Олимпийн Үндсэн хууль ч гэж нэрлэдэг)-д албан ёсоор оруулжээ.
Барууны орнууд тамирчдынхаа хувцсыг урлах ажлыг гол төлөв алдартай загвар зохион бүтээгчдэд даатгадаг уламжлалтай байсан бол ЗХУ-ын үед тамирчдын хувцсыг Бүх холбоотын Загварын ордонд хийдэг байжээ.
Цаг хугацаа өнгөрсөөр өдгөө ёслолын, өдөр тутмын, тэмцээний гэсэн гурван ээлжийн хувцас хийдэг.