Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автаж, Чингис зочид буудлын зүүн талын зам, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах зам, Нарны гүүрний зүүн талын зам, Буян ХХК-ийн зүүн талын замуудад ус их хэмжээгээр хуримтлагдсан.
Тэгвэл өчигдөр зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй Булган, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ аймгуудын нутагт их хэмжээний бороо орсон бөгөөд одоо борооны үүл зүүн зүгийн нутгийг чиглэн явж байна. Ирэх өдрүүдэд Баруун аймгуудад их хэмжээний хур тунадас орно. Харин ихэнх нутгаар огцом халах аж.
НОБГ, ЦУОШГ-аас өчигдрийн үертэй холбоотой болон ойрын үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Одоогоор хохирлын үнэлгээг гаргах болоогүй байгаа юм байна.