Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд НОБГ тэргүүтэй байгууллагууд наймдугаар сарын нэгний өдрөөс урьдчилан сэргийлэх, хянан шалгах, ариутгах ажил хийх гэж байна.
Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран нийслэл хотын авто техникийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах юм.
Улсын хэмжээнд 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт байдаг бөгөөд жил бүрийн найм, есдүгээр саруудад энэ өвчний идэвхжил өндөр байдаг аж.
Өнгөрсөн 2015 онд дүүргүүдийн авто техникийн шалган бүртгэх долоон товчоогоор дамжин хөдөө орон нутгаас зорчин ирж байгаа нийт 60507 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж тарваганы түүхий мах, тулам 501 ширхгийг илрүүлжээ.
Гэхдээ илрүүлсэн хууль бус барааг Зоонозын өвчин судлалын үндэсний төв лабораторийн шинжилгээнд өгөхөд өвчний шинж тэмдэг илрээгүй юм байна. Харин зөрчил гаргасан 45 иргэнийг нийт 4,9 сая төгрөгөөр торгож байжээ.