Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоныг нэр дэвшүүлэхээр болсон нь Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд томоохон намаас эмэгтэй хүн нэр дэвшсэн анхны тохиолдол боллоо. Тэрээр 50 муж улсаас авах ёстой саналаа авч ийнхүү албан ёсоор нэр дэвших эрхтэй болж байна.
Сүүлийн 14 хоногийн хугацаанд Баруун Европт дөрвөн халдлага, Өмнөд Германд гурван халдлага боллоо. Тодруулбал Германы Ансбах хотын төвд байрлах нэгэн зоогийн газарт өчигдөр дэлбэрэлт болсоны улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн шархадсан. Мөн Мюнхен хотын их дэлгүүрт зэвсэгт этгээд гал нээсний улмаас есөн хүн амиа алдаж, 35 хүн шархадсан хэрэг гарсан. Ройтлинген хотод хүйтэн зэвсэг барьсан этгээд автобусны буудалд байсан нэгэн эмэгтэйгийн аминд хүрэв. Ийнхүү цуврал халдлагын дараа Германы эрх баригчид аюулгүй байдлаа чангатгаж эхэллээ.
Японы Сагамихара хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвд хутгатай этгээд халдаж, 19 хүний аминд хүрсэн хэрэг энэ сарын 26-ны өглөө гарлаа. Аймшигт хэргийн улмаас 50 гаруй хүн бэртэж гэмтэв. Энэ халдлагыг үйлдсэн этгээд нь 26 настай, эрэгтэй, Токио хотоос баруун өмнөд зүгт 40 километрийн зайд орших Цукуи Ямаюри асрамжийн төвд өмнө нь ажиллаж байсан аж. Тэрээр дэлхийн гуравдугаар дайнаас сэргийлэхийн тулд ийнхүү үйлдэл хийсэн хэмээн тайлбарлажээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх наймдугаар сарын 9-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод айлчилж тус улсын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзахаар боллоо. Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцны хэрэгтэй холбогдуулан Орос-Tуркийн харилцаа муудсанаас хойш хоёр улсын төрийн тэргүүн анх удаа уулзах гэж байгаа нь энэ юм. Мөн энэ сарын 15-16-нд шилжих шөнө Туркийн Зэвсэгт хүчин доторх цэргийн бүлэглэл төрийн эргэлт хийхийг оролдсон билээ. Турк улсад үүсээд буй нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед тэрээр ОХУ-д айлчлах гэж байна. Баруунтай харилцаа муудсан Эрдоган Оростой найзлах болсон шалтгаан нь юунд байгаа бол.
Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ Оросын баг тамирчдыг РИО-2016 олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Энэ сарын 25-нд ОУОХ-ны Гүйцэтгэх хороо хуралдаж, Оросын баг тамирчдыг бүхэлд нь Риогийн олимпод оролцох эрхийг нь хасах асуудлыг хэлэлцсэн юм. Тус хурлаар Оросын хөнгөн атлетикчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байх нь тухайн спортын төрлийн олон улсын хорооны шийдэх асуудал гэсэн шийдэлд хүрчээ.
Америкийн харилцаа холбооны томоохон тоглогчдын нэг Verizon Yahoo-г 4.8 тэрбум ам.доллароор худалдан авлаа. Энэхүү худалдан авалтын үр дүнд Verizon-ын өнгөрсөн жил худалдан авсан AOL-ын үйл ажиллагаа эрчимжиж хайлт, цахим шуудан, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо нэмэгдэнэ. Стэнфордын их сургуулийн хоёр оюутан Жерри Ян, Девид Фило нарын 1994 онд байгуулсан Yahoo эхний жилүүддээ интернетэд ноёлж байсан хэдий ч Google, Facebook зэрэг томчуудын тоосонд дарагдсаар уджээ.
Facebook компани хэдэн жилийн судалгаа, хөгжүүлэлтийн эцэст нарны эрчим хүчээр ажилладаг, интернет түгээх аварга дроноо анх удаа хөөргөжээ. Aquila буюу бүргэд гэж нэрлэсэн энэ хөлөг тасралтгүй 90 минут ниссэн байна. Компанийн анхны туршилтын нислэг ийнхүү амжилттай болсон бөгөөд анх 30 минут ниснэ гэж төлөвлөж байсан аж. 2015 оны гуравдугаар сард анх Facebook танилцуулж байсан Aquila дрон дэлхий даяар дөрвөн тэрбум хүнд интернет түгээх юм.