Энэ намар худалдаанд гарах Samsung Note 7 утасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Reddit хэрэглэгч “Хүссэн бүхнээ асуу” зохион байгуулах үеэрээ олон нийтэд мэдээлжээ.
Түүний хэлж буйгаар шинэ утас гадна талаасаа Samsung S7 Edge-тэй төстэй 4GB RAM, 64GB санах ойтой байх юм. Цэнхэр өнгийн алтан хүрээтэй хувилбар нь жишиг загвар болох бол хар өнгийн саарал эсвэл мөнгөлөг хүрээтэй хувилбар бас байх аж.
Үндсэн камер нь 12 мегапиксел бөгөөд Slow-mo горим нь зөвхөн хөдөлж буй биетийг удаашруулах юм байна. Эдгээрээс гадна нүдний торлог бүрхэвч таних системийг энэ утсанд нэвтрүүлнэ гэж таамаглаж байгаа.
Харин хэрэглэгчийн нүдийг гэмтээхгүй байх үүднээс 9 секунд хүртэл хугацаанд ажиллаад унтардаг байх юм. Хамгийн хачирхалтай нь S-Pen усны хамгаалалттай, усан дотор ашиглаж болдог болох аж.
Мэдээж хэрэг энэ бүх мэдээлэл Reddit AMA учраас хэтэрхий дэгстүүлсэн зүйлс байж болох талтай. Гэхдээ бусдын асуултад хариулсан AMA-г зохион байгуулагч нь өөрөө утсыг хэрэглэж үзсэн гэжээ.